Монгол-ОХУ-ын Засгийн газрын комисс хуралдлаа
2016-12-13

Гэрэл зургийг MPA.mn

 

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Хуралдаанаар зам, тээвэр, байгаль экологи, хүнс, хөдөө аж ахуй, техникийн харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хуралдаанд оролцогчдын Монголын хэсгийг Шадар сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын талыг Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской ахалж буй юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч танилцах уулзалт хийлээ. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын хэсгийн дарга С.Е.Донскойг хүлээн авч уулзав. Тэд Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт заасан зарчмуудын хүрээнд хоёр талын ажлын хэсгүүд идэвхтэй ажиллах, УБТЗ-ын үр ашгийг нэмэгдүүлэх, хил орчмын бүс нутгийн худалдааг бэхжүүлэх талаар ярилцжээ.

 

Хуралдаан маргааш үргэлжилнэ.  

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
huniig araas n tsohij unagaad zodson tanhai orosoo yah gej bnaa?
2016-12-14
irgen:
oros Ah nartai hezeenees naash ewtwei bsan bidniig delhiin 2.r dainaas ami bieeree hamgaalsan zaluusaa tvvhee medeesei
2016-12-13