
Ирэх хоёрдугаар сарын 26-нд болох Оскарын шагнал гардуулах 84 дэх удаагийн ёслолын ажиллагааны трейлэр цацагджээ.
Энэ удаагийн Оскарын шагналыг хөтлөх нэр хүндтэй үүргийг Эдди Мерфи хүлээсэн боловч улмаар тодорхой шалтгааны улмаас өөрчлөгдөж Билли Кристал болсон юм.
Инээдмийн киноны од Билли Кристал нь дөрвөн ч удаа Оскарын шагналыг хөтөлж байсан бөгөөд энэ удаа түүнийг Оскарт эргэн ирж буйг дүрсэлсэн трейлэр хийгдсэн байна.
Сонирхолтой нь Билли Кристалын эргэн ирж буйг дүрслэхдээ Оскарын хөтлөгчийг монголын хөдөө нутагт, аглаг тайгын агуйгаас олж буйг харуулсан байна.
Оскарын ёслолын рекламд монгол хэмээх нэр дурдагдсан нь бахархалтай хэдий ч гадныхны тэр дундаа оддын монголыг төсөөлөх төсөөлөл соёл иргэншлээс хол хөндий аглаг хээр тал, тайга шугуй, агуйгаас хэтрээгүй л бололтой.
http://www.youtube.com/watch?v=sXGI9suAyBI&feature=youtu.be
СЭТГЭГДЭЛ БИЧИХ