Х.Авирмэд: Тайз намайг тэс өөр хүн болгодог
2016-12-14

“Монгол” телевизээс зохион байгуулсан “Авьяаслаг Монголчууд 2016” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч Хүдэрийн Авирмэдтэй уулзаж ярилцлаа.

 

-Бага ахуй насныхаа дурсамжаас хуваалцаач?

 

-Би 1991 онд Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрж, өссөн. Ижий аав хоёр минь тэр нутгийн уугуул иргэд. Би цэцэрлэгээсээ есдүгээр анги хүртлээ сумандаа суралцаад, аймгийн төвийн арван жилийн сургуульд  дэвшин суралцсан.

 

-Багаасаа дуулах авьяастай байв уу?

 

-Намайг бага байхад аав маань бригадаар явж тоглолт хийдэг урлагийнхны жолооч байсан. Тэгэхдээ охиноо дагуулаад явдаг байв. Тэгсэн нэг удаа охин нь гэнэтхэн л тайзан дээр гараад “Малинка страна” дууг дуулсан гэсэн. Би өөрөө тод санахгүй байгаа ч анхны тайз  тэр л байсан байгаа юм.

 

-Аав ээж тань урлагийн хүмүүс үү?

 

-Ээж, аав хоёр маань урлагийн хүмүүс биш. Манай удамд ч урлагийн хүн байхгүй.  Би л яагаад ч юм  урлагт сонирхолтой хүүхэд байсан. Одоо ч урлаг руу хөл тавих гээд байгаагаа өөрөө ойлгодоггүй. Хүн бүр хорвоо дэлхийд ирэхдээ аль нэг зүйлийг л бүтээх гэж ирдэг шүү дээ. Миний хувьд дуулах гэж л энэ хорвоод ирсэн юм байлгүй гэж сүүлийн үед бодоод байгаа. Учир нь дуулахгүй удахаар өөрийгөө ойлгохоо байчихдаг. Мөрөөдөл, зорилгогүй болчихож байгаа мэт санагддаг юм.

 

-Багадаа олон тэмцээн уралдаанд ордог байв уу?

 

-Багадаа  “Яргуй”, “Галсанбатын нэрэмжит тэмцээн” зэрэг урлагийн тэмцээнд их л ордог байсан даа. Дунд сургуульд байхдаа ганц дуу ч гэлтгүй шатар даам, бүжиг, шүлэг гээд бүх төрлийн тэмцээнд оролцдог байлаа. Хоолны мөнгөгүй мөртлөө л аймгийн төв рүү тэмцээнд явдаг байлаа даа. Гэхдээ гол дүр нь би байгаагүй /инээв.сур/.

 

-Сургуулийн урлагийн үзлэгт ангиа авч гарна биз?

 

-Нэгдүгээр ангиасаа аравдугаар анги хүртлээ л орсон доо. Эмч болно гэсэн том зорилго тавьж аймгийн арван жилийн сургуульд ирсэн учраас аравдугаар ангидаа огт дуулаагүй. Арваннэгдүгээр ангид уран зохиолын хичээл дээр “Учиртай гурван толгой” дуурийг ангиараа тавьсан юм. Тэгэхэд бүх охидыг Хоролмаа, Нансалмаад дуулуулсан. Тэгэхэд анх ангийнхан намайг дуулдаг гэдгийг мэдсэн. Улмаар  тэр жил урлагийн үзлэгтээ ороод “Нарт тэнгэрийн дор” дууг дуулаад “Соёмбо” цогцолбор сургуулийнхаа урлагийн үзлэгт түрүүлсэн дээ. Их гоё байсан тухайн үед.

 

-Айлын хэд дахь хүүхэд вэ?

 

-Би айлын том охин. Хоёр дүүтэй байсан. Нэг дүү маань одоо цэрэгт байдаг. Хамгийн бага дүү маань...Та бүхэн сонссон байх. Энэ талаар дахин дурсмааргүй байна.  Би 15 настайдаа гэрээсээ хол явж, биеэ даасан.

 

Хичээлээ тараад пабд дуулдаг байсан

 

 

-Багадаа хичээлээ тарж ирээд л дуу сонсоод хэвтчихдэг хүүхэд байсан гэдэг?

 

-Тийм ээ. Аймаг руу тэмцээнд явахдаа гадаад дуучдын CD авна. Гэртээ ирээд түүнийгээ дагаж дуулдаг байлаа. Аав, ээж минь маш завгүй байсан учраас өдөрт ихэнхидээ гэртээ ганцаараа байдаг байсан. Тийм учраас өнөө CD-гээ DVD-нд уншуулаад л дагаж дуулаад тэрүүхэндээ тоглолт хийдэг байсан.

 

-Ихэвчлэн ямар дуу сонсох уу?

 

-Ихэнхидээ Beyonce, Celine Dion зэрэг эмэгтэй дуучны дууг их сонсдог байсан. Бас хэлийг нь ойлгохгүй ч Энэтхэг дуу их сонсоно оо. Дуучин Celine Dion-ны CD дээр биччихсэн тоглолтыг их үзнэ. Тэгээд л бараг өөрийгөө түүний оронд байгаа мэтээр төсөөлдөг байлаа. Би арван жилдээ ч, их сургуульд ороод ч  хичээлийн хажуугаар хийдэг зүйл маань дуу дуулах л байсаар ирсэн. Арван жилийн дурсамжаа санахад ангийнхантайгаа өнгөрүүлсэн цаг хугацаа ховор санагддаг. Яагаад гэвэл би ихэнхидээ гэртээ ганцаараа дуу дуулаад л өөрийнхөө хэмжээнд тоглолт хийгээд л байж байдаг байсан.

 

-Дуулах сонирхолтой хэр нь эмчийн мэргэжил сонгосон нь ээжтэй тань холбоотой болов уу?

 

-Ээж маань эмч учраас их завгүй. Орой хамт унтчихаад өглөө сэрэхэд байхгүй дуудлагад явчихсан байдаг байсан. Арван жилд байхад эцэг, эхийн хуралд ч очиж байгаагүй. Арваннэгдүгээр анги төгсөхөд хонхны баяр дээр ч ирээгүй. Тийм л завгүй хүн дээ.  Хэдий тийм ч би арван жилээ төгсөөд мэргэжил сонгох болоход эмч гэдэг мэргэжил л надад ойр санагдаж байлаа. Өөр мэргэжил байхгүй мэт төсөөлж байсан. Би био анагаахын судлаач мэргэжилтэй. Анх би лабораторийн эмч болох зорилготой байсан. Одоо би лабораторт ажиллах эрхтэй ч сурч байх хугацаандаа бодлоо өөрчлөөд судалгаа чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр дэвшин суралцаж байна. Би АШУҮИС-д долоо дахь жилдээ сурч байна. Энэ хугацаанд дуугаа ч орхиогүй.

 

-АШУҮИС-ийн оюутнууд маш их хичээлтэй, судлах зүйл олонтой ер нь л зав хомс. Хичээлийнхээ хажуугаар пабд дуулдаг байсан гэсэн үү?

 

-Би энэ шоунд орохоосоо өмнө жил гаруй хугацаанд паб, клубт дуулдаг байлаа. Хичээлээ өдөржин хийчихээд, орой нь дуулаад л явдаг. Нэг орой пабд дуулахдаа хоёр удаа тайзан дээр гарна. Нэг удаа гарахдаа дөрвөн дуу дуулна. Тэгэхээр нэг газарт л найман дуу дуулдаг гэсэн үг. Дахиад тэр оройноо хоёр газар дуулдаг байсан. Үзэгчид дахиулна гэвэл дахиад дуулдаг байлаа. Тэгэхээр үндсэндээ нэг оройд 16 дуу дуулах ч үе байлаа. Бүтэн тоглолтын хэмжээнд л дуулдаг байсан. Заримдаа шантарна. Гэсэн ч чихэвчээрээ дуугаа сонсоод хичээлээ хийгээд л суудаг байсан. Болдог л байсан юм.

 

-Цаашид мэргэжил, сонирхол хоёрынхоо аль нэгийг сонгох уу? Хослуулах бодол бий юу?

 

-Аль нэгийг нь сонгох тухай асуудал одоо ч тавигдсаар л байна. Эмнэлэгт ажиллах сайхан. Өвчин зовлонтой ирсэн хүн эдгэрээд “Баярлалаа эмчээ” гээд гарах хамгийн гоё мэдрэмж. Сүүлийн үед эмч нарыг янз бүрээр л шүүмжилдэг. Шүүмжлүүлчихээд уйлаад сууж байсан үе надад бий. Гэхдээ тэрний дараа өөр нэгэн өвчтөн “Баярлалаа” гээд гарахад зөв мэргэжил сонгосноо мэдэрч байлаа. Анагаахын судалгаа хэр сайн байгаагаас шалтгаалж тухайн улс орны хөгжил тодорхойлогддог болсон байна. Тийм учраас би мэргэжлээ орхихгүй. Дуугаа ч орхиж чадахгүй.  Тэгэхээр мэргэжил, сонирхол хоёроо хослуулна гэж бодож байгаа.

 

“Жаргаж үзээгүй зул дурлал” дууг мэдэрч чадаагүй

 

 

-“Авьяаслаг Монголчууд” шоунд яагаад орохоор болсон бэ? Хэн нэгэн ятгасан уу?

 

-Найз нөхөд олон хүн энэ шоунд оролцохыг надад санал болгосон. Би пабд дуулдаг байхдаа  бодсон. Миний дуулж буй дууг нэгэнт өөр дуучин дуулж олонд хүргэсэн. Би хэдий гоё дууллаа гэхэд анхны хувилбараасаа илүү хүнд үнэлэгддэггүй юм байна гэдгийг ойлгосон. Яаж ч сайхан дуулсан хүний дуу учраас. Тиймээс өөрийн гэсэн уран бүтээлийн замнал бий болгох зорилгоор “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцсон. Аз болж Чука шүүгчийн “Алтан баззер”-ыг даруулж чадсанаар багахан ч гэсэн олонд танигдчихлаа.

 

-Чука шүүгч “Алтан баззер”-аа харамлан байж чамд дарсан гэсэн. Ямар санагдсан бэ?

 

-Гайхалтай байлгүй яахав. Тэр мөч миний хамгийн сайхан цаг үеийн нэг. Би нэгдүгээр шатанд үнэхээр өөрийнхөөрөө байж чадсан. Ер нь би тайзан дээр гараад дуулахаараа амьдрал дээр байгаагаасаа тэс өөр хүн болчихдог. Амьдрал дээр таарсан хүмүүс намайг даруухан, бүрэг ичимхий гэж ойлгох тохиолдол байдаг. Гэхдээ тайз намайг тэс өөр хүн болгодог.

 

-“Жаргаж үзээгүй зул дурлал” дууны цаад утгыг мэдэрч чадаагүй гэж өөрөө бичсэн байсан?

 

-Өөр олон дууны сонголт байсан. Нэвтрүүлгийн зохиолын багаас энэ дууг санал болгосон. Эхний шатанд гэхэд Daisy “Дурлал юу хүснэ вэ”, “It s my life” зэрэг дууг миний зүгээс санал болгосоноос “Дэндүү сайхан залуу нас” дууг ярилцаж байгаад сонгосон. “Жаргаж үзээгүй зул дурлал” дуу бол үнэхээр хүний сэтгэл, мэдрэмжээс гарсан “сүнстэй” уран бүтээл. Тайзан дээр би мэдрэмжээ гаргаж чадаагүй ч бэлдэж байхдаа өөрийн эрхгүй уйлчихдаг байсан. Надад тэр дуу тэгж л мэдрэгдсэн. Зарим хүмүүстэй ярилцахад энэ дуугаа би буруу ойлгочихсон юм болов уу даа гэсэн сэтгэгдэл төрж суусан. “Дэвэн дүүлэх шувуухай чи далавчгүй бол тэнгэрт яанам бэ” гээд үг нь их гоё. Би бодохдоо маш гоё хайр дурлалтай учраад түүнийгээ мартахгүй сэтгэлдээ хадгалж яваа хүний сэтгэлийн нандин мэдрэмжийг илэрхийлжээ гэж ойлгосон. Үгийн зохиогч нь Ц.Хулан. Зохиолч ямар утга санааг илэрхийлж энэ шүлгийг бичсэнийг уулзаагүй учраас би сайн мэдэхгүй байна. Хайр сэтгэлийн дууг маш гоё халуун дулаанаар хайрлаж үзсэн хүн л маш гоё мэдрэмжээрээ дуулдаг.

 

-Тэгэхээр Авирмэд хүчтэй дурлаж үзээгүй учраас энэ дууг мэдэрч чадаагүй гэж үү?

 

-Гал халуун дурлалтай учирсан, хагацсан мэдрэмж нь өнөөдөр надад байгаагүй учраас би илэрхийлж чадсангүй л гэж бодож байна. Би дурлал гэдэг юмыг тэгж л ойлгосон. Түүнийгээ илэрхийлсэн.

 

-Уянгын дууг хэт загнаж дуулсан гэх шүүмж байна.

 

-Хүн бүр өөрийнхөөрөө л дүгнэх байх. Би шүүмжлэлд нэг их эмзэглэдэггүй. Гэхдээ шүүмжийг өөр дээр минь хүрч ирээд хэлчих сайхан. Би дууг хоолойгоор дуулдаг гэж боддоггүй. Намайг хүчтэй хоолойгоор сайхан дуулж байна л гэдэг. Гэхдээ би сэтгэлээрээ л дуулдаг. Хүмүүс дуугаа буруу сонгосон гэж байна. Гэхдээ би санал нийлэхгүй байна. Тэр дуунаас болоод хасагдчихлаа гэдэг бүрч утгагүй асуудал.

 

-Өөрөө дараа нь бичлэгээ үзсэн үү?

 

-Бичлэгээ бүтэн үзээгүй. Үзэж чаддаггүй юм /инээв.сур/. Үзэх зориг хүрдэггүй гэх юм уу.

 

-Чука шүүгч “Дуучин Авирмэд” гэж зарласан?

 

-Би тухайн үед маш их баярласан. Тэр гайхалтай уран бүтээлчээс дуучин гэдэг үг сонсоход гайхалтай байсан. Гэхдээ би өөрийгөө дуучин гэж боддоггүй. Хэдий би дуу дуулдаг ч гэсэн надад өөрийн гэсэн уран бүтээл байхгүй шүү дээ. Хүн хэлэхэд дуртай ч дотроо “би дуучин гэж хэлүүлэх хэмжээнд хөдөлмөрлөөгүй шүү дээ” гэж эмээдэг.

 

Би дахиад дуулмаар байна

 

 

-Финалд үлдсэн бол ямар дуу дуулах байсан бэ?

 

-Хамгийн сайн дуулдаг дуугаа л дуулах байсан даа.

 

-Хэнийг түрүүлээсэй гэж хүсэж байсан бэ?

 

-Түрүүлээсэй  гэж бодохоосоо илүү тэр тайзан дээр ямар үзүүлбэр үзүүлж буй нь чухал санагдсан. Надад С.Шижирбатын үзүүлбэр маш шинэлэг санагдсан. Мөн О.Энх-Эрдэнэ маргаангүй гайхалтай авьяастай залуу. Нэгдүгээр шатны үзүүлбэрийг нь үзээд үнэхээр биширч байлаа. Хэдий өрсөлдөгч ч гэсэн би О.Энх-Эрдэнийг дэмжиж байсан.

 

-Хэтийн зорилгоо хуваалцаж болох уу?

 

-Би хүний дуу дуулаад өөрийгөө илэрхийлнэ гэдэг худлаа гэдгийг мэдэрсэн. Тийм учраас энэ жилийн зорилго гэвэл өөрийн гэсэн уран бүтээлтэй болохсон гэж хүсэж байна. Миний анхны уран бүтээл клипжүүлж олонд цацаагүй “Мөнхийн дуудлагатай сургууль” гэж дуу байдаг. Саяхан найзуудын хамт “Хонгор найз” хэмээх дууг дуулсан. Цаашид ч өөрийн гэсэн уран бүтээл туурвих л хүсэл байна.

 

-Одоо пабд дуулж байгаа юу?

 

-Тэмцээнд ороод гэрээ хийгдээд бүх газарт дуулахаа больсон. Гэхдээ би дахиад дуулмаар байна. Хэдий зав зай муутай ч дуулаад явах надад сайхан байсан. Заримдаа хайрын дуу дуулахаар дотоод сэтгэлээс хайр ундраад уйлчих гээд л байдаг байлаа.

 

-Авирмэд гэр бүлтэй юу?

 

-Гэр бүлтэй болох тухай хараахан төлөвлөөгүй байна. Надад хийж бүтээхээр хүсэж, тэмүүлсэн олон  ажил байна.

 

-Шинэ жилийн “халтуур” хийж байна уу?

 

-Бид аливаа арга хэмжээнд дуулахдаа “Монгол” телевизээр дамжуулах ёстой. Одоогоор надтай телевизийн маркетингийн албанаас холбогдоогүй байна.

 

Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Goy duulsan shuu.Fan chin bolson.Shine duu gargaarai zaaval sonsoh bolno.Genen saikhan zaluu nasaa gedegiig bur goy duulsan
2016-12-17
Altan:
Uneheer baharhmaar Mundag ohin shuu. Anagaahiin deeded surah zardlaa pubd duulj oldog gej oilgoloo. Hudulmurch, daichin, baigaliin aviyas, potential bnaa Bna. Undruus undur amjilt huseye!!!!!
2016-12-15
Зочин:
yu gesen ug ve,oroltsogch uuruu duugaa songodoggui yum u,yahaaraa hunii duulah, onoo avah estoi duug nevtruulegiin bagiinhan medeh estoi gej estoi durgui hurch bn.ene ohin uridniih shigee emotstoi,tsoglog duug yag uuriinhuuruu duulsan bol turuuleh baisan ch yum bil uu.Gehdee hushignii ard bul uu nevtruulegt yaria ugch baigaag ni 3 udaa sonsson,harsan,ogt taalagdaagui,ih sonin yariatai ohin bn lee,lav l masst taalagdahaargui hun bn de gej bodoj bsan.mun zaluu hun n,da nuurnii arisandaa sain anhaar,arisandaa asar ih asuudaltai bn lee shu..saihan emchluulchih.duu hooloi bol yarih yum baihgui saihnaas saihan denduu saihan bn lee.Uneheer duugii ni nevtruulegiin bag songoj ugsun bol amjiltiig ni ch bas alaad hayachihsan yum bn l da.daana ch ene jil barag tolgoitoi bolgon shahuu Chukagiin duug duulaad l,nuguu 3 shuugch ni Chukagaa magtaad l neg l ineedtei baisan yuma.
2016-12-15
Зочин:
Ene hun yaagad ooriigoo emch geed bgaa yum boloo. Anagaah tugssun mergejik buhen emch biah shuu dee
2016-12-15
mongol:
mash saihan hooloitoi bas tyyn shigee mash yhaantai saihan ohin ymaa.setgel ni ch bohirdoogyi iim saihan ohiduud odoo er ni hobor bolson shyy. Bi mash ih demjij baisan anh dyylahiig ni sonsood l etssiin shatand shyyd yldene gej bodoj bailaa. Za zalyy saihan nas baina ih zyil byteej sanasandaa hyreerei chamd amjilt hysie!
2016-12-15
Зочин:
vneher svvlchin duunii songolt ch ter huwtsaslalt ch ter muu bsan, ehni shat shig uurtuu taarsan duu huwtsaslalt songoson bol arai dr bsn, enherdnes bol hamaagvi deer bsn vnenig helhed, svvlin songolt alad haytsan,
2016-12-14
kkkkkkk:
mergejiliin gej tototgoltoi ariunaa gehed l .. mailaad l gianaad havariin etsej tursan vhej bgaa borlongiin duu avia gargaad l hugshrult geech jam yosiiig ulandaa gishgen homdson bandaashiii hunias met vrchiisen arisaa hasch tanuuulj umlvvlj hyargasaar amid shulam bolj bolohgvig mongolchuudad surgamj bolon vldej baih shig bn
2016-12-14
yag ene dorh pyzdad:
CHINII UTTSUN TARHI L BOHIR BOLHOOS OHINII HUVID BOL SAIHAN OHIN ER NI CHAMD HOTIIN SOYL ENE TER BSAN BOL IIM SAIHAN OHIND IIM MUUHAI UG HEREGLEHGUI LDEE
2016-12-14
Зочин:
Joohon bohirduu ohin haragdaad bdg um,emcheer surch bg um bj.tr tal deeree anhaaraarai!
2016-12-14
hahhaha:
enen odoo yu gesen ug be ? MGL hd hun baritsaalaad bna uu aaan bolohgui sh dee ....ene chine zaluu hun mungo ntr heregtei hugjuuleh hergtei
2016-12-14
монголмаа:
мундаг бас хөөрхөн охин хэн юу гэж хэлж байсан ч битгий шантраарай. зөвхөн өөрийнхөөрөө бай. санаа гэдэгт хэлэхэд чамд ийм чадалтай хоолой заяасангүй, бас ийм мэдлэг эзэмших сурлага байгаагүй бололтой. Нэг муу атаархагч юм шиг ба хүний хөл ямар байх чамд ямар хамаа байна. Арчаагүй атаархуу новш минь өөрийгөө хичээ
2016-12-14
Зочин:
Энэ ёстой гоё дуулдаг охин байна лээ дээ. Сайхан дуулсан шүү...
2016-12-14
Зочин:
Мэргэжлийн дуучин биш гэхэд мундаг дуулдгийн билээ энхэрдэнэ хүнд бдаг л баргил хоолойшдээ яагаад түрүүлснийг ойлгохгүй бгаа.
2016-12-14
sanaa:
амьсгаа богинотой хүн байна лээ, дууныхаа мөр хооронд эхэр татаж бол бгаам шиг амьсгаа авдаг , сайн дуучин болж чадахгүй ээ, дуртай юм тэр баарандаа дуулаад л явна биз, тэнд яаж ч дуулсан тоох биш, бас муухай хөлтэй байж богино хувцас өмсөөд алцайгаад зогсчихдог муухай харагдаж байна лээ
2016-12-14
Зочин:
duu duugaa sain duulaad l bai opk
2016-12-14
hobbi:
duugaa buruu songoj duulsan l daa ternees bish enh erdenees dutaad bh zuil bhguil bsn shde ooriig chn barag turuulchih bh shuu gj demjij blaa ug n ganburgediin orond songogdoh bsn shuu
2016-12-14
bat:
yu gesen ug be ? neg temtseend orsonii toloo mongol telebiziin haraat boldog neeh saihan arga hemjee geed baisan iim yum heregjuulekh gej hiisen yum uu ? mongol telebiziinhan boliochee hunii erhend haldaj baina sh dee
2016-12-14