Намын даргад нэр дэвшигч бэлтэй ч, бядтай ч нэгэн баймаар
2016-12-14

АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл үргэлжилж байна. АН-ын даргад П.Цагаан, Г.Батхүү, Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар нэр дэвшихээ мэдэгдсэн. Дээрх эрхмүүд нэрээ бүртгүүлсэн байх.  Намын  даргад нэр дэвшихээр өрсөлдөгчид нэмэгдэх ч магадлалтай. Шинэчлэгдсэн хүчнийг  удирдах горилогчид нэлээдгүй байгаа байх, АН-д. Гэхдээ намын даргад нэр дэвшигч нь  АН-д гишүүнээр элсээд 5-аас дээш жил болж байгаа гэсэн  шалгуур заасан байна лээ.  Анх энэ босго 10 жилээс дээш гэж заасан байсныг Их хурлын гишүүд эсэргүүцэн 5 болгож намсгасан юм билээ. Энэ нь  ч тэдний зөв юм, учир нь   шинэ үеийн залуусын намын даргад нэр дэвших эрхийг хязгаарлаж болохгүй.

 

Харин АН-ын даргад нэр дэвших шалгуурын зарим заалт өрсөлдөх гэж байгаа зарим эрхэмд асуудал үүсгээд байна.  “Намын даргад нэр дэвшигчид 250 сая төгрөг төлөхөөр болжээ. Надад  ийм их мөнгө байхгүй” гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэвлэлийн хурал хийж мэдэгдлээ.  Зөвхөн үүгээр зогсохгүй намын их хурлаасаа шинээр байгуулагдсан, шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэй Дотоод сонгуулийн хороогоо ч шүүмжлээд авлаа. Тэрбээр “Саяхан болсон АН-ын  Их хурлын дараа Дотоод сонгуулийн хороог 30 хүнтэйгээр шинэчлэн байгуулсан. Энэ хороо намын даргыг нийт гишүүдээс сонгох үүрэгтэй. АН-ын  даргад ямар хүмүүсийг өрсөлдүүлэх вэ гэдэг асуудал  маргаантай байгаа. Дотоод сонгуулийн хороо болон намын хуучинсаг хэсэг олигархи бүлэглэлийн зүгээс хавчин гадуурхах, намын шинэ гишүүдийн намын даргад өрсөлдөх үүд хаалгыг нь хаах гэсэн оролдлогууд явж байна.   Намын их хурлаар намын гишүүд намын даргад нээлттэй өрсөлд гэсэн журмыг гаргасан. Гэтэл олигархиуд их хурлаас  гарсан дүрмийг дураараа өөрчилж байна.  2.8 тэрбумаар сонгууль зохион байгуулна гэж байгаа”  хэмээн мэдэгдлээ.

 

 Уг нь АН энэ сарын эхээр буюу 06-07-ны өдрүүдэд Их хурлаа хийж, намын дүрмийн төсөл, хөтөлбөрөө хэлэлцэн,  шинэчлэлийн сууриа тавьсан.  Үргэлжлүүлээд намын даргад нэр дэвшигчдийн сунгаа зарлаж,  санал хураалтыг намын гишүүд дунд орон даяар явуулахаа мэдэгдсэн. Ингээд төлөвлөсний дагуу ирэх хоёрдугаар сард намын даргын тодрох ёстой.  Энэ хугацаанд намын даргын сонгуулийг зохион байгуулах хороо, хяналт, тооллогын хэсэг, саналын хуудас хэвлүүлэх гээд анхан шатны байгууллага бүрт сонгуулийг зохион байгуулах их ажил өрнөнө. Энэ бүх сонгууль зохион байгуулах зардлыг нэр дэвшигчдээс  гаргуулахаар тооцсон  юм билээ.    

 

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар АН-ын нэр дэвшигчдээс сонгуулийн зардлыг гаргуулна гэсэн заалт байгаагаас бус 250 сая төгрөг гэсэн  тоон дүн байхгүй гэж тайлбарлаж байна.  Гэтэл  намын даргын сонгуулийн зардлын төсвийг нэр дэвшигчдээс гаргах асуудал зарим  нэгнийг бухимдуулж, цаашлаад шинээр байгуулагдсан Дотоод сонгуулийн хороо ажлаа эхлээгүй байхдаа шүүмжлэлд өртөж,  гишүүд нь дотроосоо  шинэчлэлийн  сууриа хазайлгаад авлаа.  

 

АН-ын гишүүдийн сар бүрийн хураамж ердөө 1000 төгрөг буюу нэг талхны ч мөнгө хүрэхгүй хэмжээтэйгээр батлагдсан.  Жилдээ нэг гишүүнээс 12 мянган төгрөгийн татвар хураана. Гишүүдийнхээ татварын мөнгөөр АН-ын даргын сонгуульт ажлыг бүхэлд нь зохион байгуулна гэсэн асуудал байхгүй.  Тиймээс л АН-ын даргад нэр дэвшигчдээс тодорхой хэмжээний хураамж татахаар төлөвлөсөн байх.

 

Аль ч улс төрийн хүчнүүд гишүүдээсээ мөнгө татдаг.  Аль ч шатны сонгуульд нэр дэвших эрхэм намдаа мөнгө хандивласан байдаг. Гэхдээ төдий хэмжээний мөнгө, татвар төлсөн гэж зарлаад байдаггүй. Энэ нь нэг талаас намын дотоод асуудал, нөгөө талаас хувь хүний зүгээс нууцлахыг  хүсдэг биз. Хэдэн жилийн өмнөх ч хуучраагүй жишээ дурдахад МАН-ын Тусгаар тогтнолын ордныг барих ажилд намын гишүүд хандив өргөцгөөсөн байдаг. Одоогийн төрийн түшээ нэг эрхэм намдаа 1 тэрбум төгрөг хандивласан нь олны сонороос гадуур өнгөрөөгүй.  Тухайн ханш хөөрөгдөөгүй  үеийн 1 тэрбум төгрөг гэдэг одоогийнхоос  хэд дахин өндөр  үнэлэгдэхээр ханш юм. 

 

Ер нь намын даргад нэр дэвших эрхэм бядтай бас бэлтэй нэгэн хэрэгтэй. Бэлгүй нэгэн хүчгүй болсон цаг.  Тэгээд ч төрийн өндөр албан тушаалтны ХОМ-ыг харж байхад хөдлөх үл хөдлөх хөрөнгөөс гадна хадгаламжийн хэмжээ тэрбумаас дээш л бичигдсэн харагддаг. Дээр нь  нэр хүндтэй, нөлөөтэй  нэгэн намдаа өөрийн дэмжигч багтай,  бэл хүрэлцэхгүй бол хэн нэгнээс туслалцаа хүсэлт хариу нэхэхгүй, гар татахгүй гаргаад өгчихдөг нөхөд байж таараа.

 

Цаашлаад намын  дотоод асуудал цэгцлэгдээгүй байхад  нийтэд зарлан тунхаглаж, шүүмжилж байгаа эрхэм олны байтугай журмын нөхдийн итгэлийг дааж, удирдаж чадах уу.  

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Самуурсан толгой л ийм юм хэлэх байх. Өөрийгөө бус монголоо гэсэн хүнийг л олж тавь. Ядуу улсад луйварчид баян байдаг нь нотлогдсон зүйл.
2016-12-15
zochin:
Uls torchdiin nariin arga Mongogvi hamaatan sadan amrag ah dvv bish l bol alban tushaal ajil hiihed hetsvv boljee. Ene baidliin MAN zasah baih gesen bvr esergeeree dordjee. Yah bolj bna jiriin ard irged
2016-12-14
ХҮН ЧАНАР ГЭЖ ЮЖ ВЭ... ХҮН ЧАНАР... МОНГОЛ ЭР ХҮН:
БАЙХ ЁСТОЙ ГАЗРАА ХЭН БАЙЖ ВЭ,
2016-12-14
ХҮН ЧАНАР ГЭЖ ЮЖ ВЭ... ХҮН ЧАНАР... МОНГОЛ ЭР ХҮН:
БАЙХ ЁСТОЙ ГАЗРАА ХЭН БАЙЖ ВЭ,
2016-12-14
ХҮН ЧАНАР НЬ ЯМАРХУУ НӨХӨР ВЭ? ГЭДГИЙГ Л:
ХҮН ЧАНАРЫГ НЬ Л ШАЛГА... ӨӨР ШАЛГУУР ХЭРЭГГҮЙ ЭЭ
2016-12-14
ХҮН ЧАНАР НЬ ЯМАРХУУ НӨХӨР ВЭ? ГЭДГИЙГ Л:
ХҮН ЧАНАРЫГ НЬ Л ШАЛГА... ӨӨР ШАЛГУУР ХЭРЭГГҮЙ ЭЭ
2016-12-14
oligarhi nam bolj:
hulgailj olson ortei humuusiin nam bolj heleh ug alga daa
2016-12-14
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-12-14
зочин:
Ан гэгч гамингийн өмхий жорлонгийн дарга болж Монгол улсыг баллах хүн ч тамын хагацашгүй сахиул болно доо.
2016-12-14
БУЯН:
Хамгийн хэруулч зарагч хулгайчийг дарга болгье
2016-12-14
Пионер:
Женко АПУ 2 л бичуулээ биз дээ эд бол унэн дээ АН буянд л баяжаа биз дээ маргах мал бна уу
2016-12-14
Зочин:
Анх намаа байгуулаад, даргаа сонгохдоо эд бүгд ядуу байсан. Тэгсэн хэрнээ даргаа сонгоод, ард түмний дэмжлэгээ аваад болоод байсан. одоо заавал баян хүн хэрэгтэй болж уу ?
2016-12-14
зочин:
Намын дарга хүн мөнгө бэлтэйдээ биш, тархи толгой, сэтгэл оюунтай л байх ёстой. Намаар дамжиж төр бүрддэг тогтолцоотой хуультай учраас намын удирдлагууд Төрийн хар хүн байх ухаантай л байх ёстой.
2016-12-14
Зочин:
Тэгвэл нэгмөсөн батхүүгээ сонго л доо. Ингэж үхэртэж байхаар
2016-12-14
сануулагч:
мөнгөтэй ч, бядтай ч монголоо гэхгүй бол явцдаа байдаг л хуурагч даа
2016-12-14
сануулагч:
мөнгөтэй ч, бядтай ч монголоо гэхгүй бол явцдаа байдаг л хуурагч даа
2016-12-14
шаабар:
Намын даргагүй байлтай биш. Хэн нэгнийг нь хүчээр сонгохоос өөр гарц харахгүй байдал гишүүд маань орж байна. Ийм байдал үргэлжлэхээр бол санал хураалтанд оролцохгүй байх ганц зам л харагдаад байна. Намын даргын сунгааг заавал ингэж их зардлаар хийх хэрэг байна уу. Өөрсдийн мэдлийн нэг тв д тохирсон мөнгөө шилжүүлээд тусгай цаг гарган сунгаагаа дамжуулсан нь ахвьгүй бага зардал гарна даа. Зэрэгцээд интернет ашиглана биз мөнгө гарахгүй.
2016-12-14