Исламын улс Каир хотын сүмд халджээ
2016-12-14

 

Египетийн нийслэл Каир хотноо байрлах христийн сүмд энэ амралтын өдөр хүчтэй дэлбэрэлт болсон билээ.

 

Уг дэлбэрэлтийн улмаас 29 хүн амиа алдаж, 49 хүн бэртсэн юм.

 

Каир хотын Цагдаагийн газраас “Сүм болсон дэлбэрэлт зүгээр нэг дэлбэрэлт биш. Энэ бол террорист халдлага. Террористууд сүм дотор тэсрэх бөмбөг дэлбэлсэн” гэж мэдээлжээ.  Орон нутгийн хэвлэлүүд өнөөдөр халдлага болсон өдрийн хяналтын камерийн бичлэгийг цацжээ.

 

Нэг залуу сүмээс гарч яваад удалгүй сүм дэлбэлсэн байна. энэхүү халдлагын цаана Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл бий хэмээн тус улсын удирдлагууд мэдээлэв. Тус бүлэглэл Египетийн Синайн хойгт хяналтаа тогтоохыг санаархдаг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
NEG ZALUU SUMEES GARCH YAVAAD UDALGUI SUM DELBELSEN BN. ZA BOLI L DOOO MAANAG AAA OHIN MINI CHI SURALTSAACH DEE MONGOL HELNII NOM AVAACH DEE
2016-12-14