Кейни Уэст 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ

Америкийн уран бүтээлч, реппер Кейни Уэст өчигдөр Нью Йорк хотноо байрлах “Трамп цамхаг”-т зочилж, тус улсын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп болон түүний охин Иваника Трамптай уулзсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэд сүүлийн үеийн асуудлаар ярилцсан байна.
Мөн уг уулзалтын дараа реппер залуу 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ 2024 он хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Тэрбээр энэ талаараа “Трамптай уулзаад миний бодол өөрчлөгдсөн. Энэ эрхэм дахин энэ улсыг дөрвөн жил удирдах хэрэгтэй. Тиймээс би 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болно” гэж хэлжээ.
Кейни инстаграм хуудастаа Трамп болон түүний охинтой авахуулсан зургаа нийтлээд /2024/ гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ