Бусдыг заазуурдаж хөнөөсөн хэрэгтэнд ял оноолоо

Энэ оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хүн амины ноцтой хэрэг гарсан билээ. Иргэн Ч, А нар хамт архи ууж, нэгнээ хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Шүүгдэгч Ч нь А-тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ түүнийг заазуураар 5 удаа заазуурдан, тоосгоор толгойн тус газар нь цохиж олон удаагийн шарх үүсгэн онц, харгис, хэрцгий аргаар санаатай хөнөөж, цогцсыг байшингийнхаа зооринд хийн нуусан байна.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Соёлын төв өргөөнд шүүгдэгч Ч-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг нээлттэй явуулж шүүгдэгч Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгий аргаар бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 21 жилийн хорих ял оногдуулж оногдуулж 21 жилийн хорих ялаас 3 жилийг гянданд үлдсэн 18 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ