Ханхүү нууцаар сүй тавьсан уу
2016-12-14

 

Британийн ханхүү Харри нууцаар сүй тавьсан хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тэрбээр өнгөрсөн есдүгээр сараас Америкийн уран бүтээлч, жүжигчин Меган Маркле гэх бүсгүйтэй болзож байгаа хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

 

Гэхдээ хос ганц ч удаа болзож эсвэл хамтдаа байхдаа гэрэл зурагчдын дуранд өртөөгүй бөгөөд уг мэдээллийг олон нийт хуурамч хэмээн үгүйсгэж байна.  

 

Саяхан жүжигчин ханхүүгийн нэрний эхний үсэг “H” үсэгтэй хүзүүний зүүлт зүүсэн байсан нь олны анхаарлыг татсан билээ. Тэгвэл тэднийг “сүй тавьсан” гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлсэн ч хоёр тал албан  ёсны мэдээлэл хийгээгүй байна.

 

Уг мэдээллийн өмнө Меган инстаграмдаа “Тиймээ сүй тавьсан” хэмээн хэлж буй бичлэгээ байршуулжээ. Гэхдээ тэрбээр нэг өдрийн дараа уг бичлэгээ устгасан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин