ТӨК-иуд 10.8 их наяд төгрөгийн өртэй
2016-12-14

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах  обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээлэл хийж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор мэдээлэлдээ:

 

-Үйл ажиллагаа явуулж байгаа ТӨК болонхуулийн этгээд  87 компанийн өр зээлэнд судалгаа гаргасан.  Нийтдээ 10.8 их наяд төгрөгийн өр авлагатай байна. Үүнээс 29 компанийнх нийт өр төлбөрийн 96.8 хувийг эзэлж байна.  Авто тээврийн үндэсний төв, МЦХ компани, Дипломат үйлчилгээний газар, Чингис хаан олон улсын нисэх буудал,  зэрэг байгууллагыг шалгахад 420 сая төгрөгөөс нэг тэрбум төгрөг хүртэл зөрчлийн дүн гарсан.  Мэдээлэл технологийн үндэсний төв, МИАТ зэрэг газарт шалгалт хийж байна.  Эдийн засаг боломжтой үед зээл, ашиггүй төсөл санхүүжүүлсэн, гадаад валютын зөрүү, удирдлагуудын хариуцлагагүй байдал, компанид ач холбогдолгүй бараа авсан, мэргэжлийн бус удирдлага сонгогдсон зэрэг нийтлэг зөрчлөөс өр үүсгэсэн байна. Цаашдаа өр авлагыг барагдуулахад чиглэсэн ажлуудыг хийж байна. Төрийн өмчит болон төрийн өмчийн хуулийн этгээдэд ТУЗ-ийн гишүүнчлэлээр нэг хүн хэд хэдэн газарт ажилладгийг зогсоож байна. Эдийн засгийн өнөөгийн хямралд  чиглэл өгсний дагуу өр үүссэн асуудлыг дүгнэсэн.

 

ТУЗ-ийн гишүүнээр нэг хүн олон газрыг хариуцдаг гэсэн. Үүнд зохицуулалт хийсэн. Нэг эрхэм хоёр хүртэл газарт ТУЗ-ын гишүүн байхаар журам батлагдсан. Хөдөлмөрийн хөлсийг 2 дахин нэмэгдүүлснээс дээшгүй цалин олгох. ТУЗ-ын гишүүн хурлыг хоёроос дээш удаа  таслах, төрийн ажлыг хувийн ашиг сонирхолд ажиллавал чөлөөлөх, эргүүлэн татах зохицуулалт хийнэ. . ТУЗ-ийн гүйцэтгэх захирлуудтай удаан хугацааны гэрээ хийхгүй.  6 сарын хугацаатай гэрээ хийж ажлыг дүгнэнэ.   Төрийн өмчит компаниудын өр авлагыг зохицуулахад Засгийн газраас чиглэл авахаар хүргүүлсэн. Хэд хэдэн компанийг нэгтгэх тухай ярьж байна. Жишээлэхэд Автотээврийн үндэсний төв,  Барилгын хөгжлийн төв, ТОСК, Дипломат байгууллагын үйлчилгээний газар зэрэг нь даганасан удирдлагатай гэх асуудал ярьж байна. Эрчим хүчний үндэсний хүрээлэн, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний  төв, Эрчим хүчний төв  зэрэг  ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газруудыг нэгтгэх асуудал ярьж байна.  Цалин хөлс урамшуулал, хэт тансаг хэрэглээ, цалин урамшууллыг багасгана.

 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Засгийн газарт үндсэн чиглэл хүргүүлсэн. Өмч хувьчлалын хүрээнд хувьчлах үндсэн чиглэлийг Засгийн газар дээр нарийвчлан тогтоож чадаагүй байна. Төрийн өмчийн 5 газрыг хувьчлах тодорхой чиглэлийг гарган боловсруулж, Засгийн газарт өгч байна. Гэхдээ үүнд хүндрэл гарч байгаа. Өмнөх Засгийн газарт гарсан тогтоол шийдвэр байгаа. Тухайлбал цахилгаан станцууудыг хувьчлах уу гэдэг асуудлыг Засгийн газраас чиглэл авах хэрэгтэй. Ингэхгүй бол Төв шуудан, Төрийн банкуудыг хувьчлах асуудал ярихад  нийгэмд шуугиан дэгдсэн шиг асуудал үүснэ хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийсний дараа байнгын хорооны гишүүдийн асуултад хариулж байна. 

 

Байнгын хорооны  хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene durakiin xiideg ajil gej yu baixavdee Xarin xaan ynegyi avch bolox yum bn xaan ynegyi xool baina tiim l yum xarj yavdag baix Ene bol sain manager ogt bish
2016-12-14
зочин:
Өртэй гээд инээгээд рекламдаад байх юм ажлаа хиййгээч ээ Эргүү минээ
2016-12-14
гүр:
энэ мал төрийн өмчийн компаниуд өртэй гээд мэшээгээд байх юм. тэгээд алдагдалгүй ажиллуулаач
2016-12-14