Бразилд эмх замбараагүй байдал газар авчээ
2016-12-14

 

Бразилын эрх баригчид ирэх 20 жилийн хугацаанд олон нийтийн төсвийг танахаар Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Уг шийдвэрийн дараа иргэд дургүйцлээ илэрхийлэн, томоохон хотуудад жагсаал цуглаан зохион байгуулжээ. Зөвхөн нийслэл Бразила хотын 12 мужид сая гаруй иргэн жагсаалд нэгдэж, төрийн захиргааны байруудын өмнө эсэргүүцэл илэрхийлсэн байна. Цагдаагийнхан жагсаалыг хүчээр тараахыг оролдсоноос болж, мөргөлдөөн үүссэн байна.

 

Тус улсын түр Ерөнхийлөгч Мишел Тимер ард түмнийхээ шаардлагыг үл тоон, Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан нь олон нийтийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэжээ.  Тэрбээр тангарагаа өргөх үедээ ард түмнээ эдийн засгийн хямралаас гаргаж, татварыг багасгах болно хэмээн мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bas l umhii Amerikiin savar tend hurchihjee.
2016-12-16
зочин:
Нохой тимер бол манай элбэгдорж шиг АНУ-н тавиул шүү дээ.Тэр ард түмнээ бодох уу.
2016-12-14