Сууц өмчлөгчдийн 1022 холбоо ажиллаж байна
2016-12-14

Өргөдлийн байнгын хороо хуралдлаа.  Хуралдаанаар Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцсэн юм.

 

Иргэдийн өргөдлийн дагуу Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэхээр Байнгын хорооны 2016 оны намрын чуулганы хугацааны төлөвлөгөөнд тусгасны дагуу Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Г.Солтан нар дээрх асуудлыг судалж Өргөдлийн байнгын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна хэмээн Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хуралдааны эхэнд танилцуулав.

 

Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаархи иргэдийн өргөдлийн танилцуулгыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хийв. Тэрээр Улсын Их Хурлын гишүүд болон Өргөдлийн байнгын хороонд сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нийт 467 иргэнээс Сууц өмчлөгчдийн холбоо болон Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн үйл ажиллагаа, төрөөс тавьж буй хяналтыг сайжруулах, Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох талаар өргөдлүүд ирүүлсэн байна.

 

Сууц өмчлөгчдийн холбоод 1997 оноос байгуулагдсан. Улсын хэмжээнд 2015 оны байдлаар сууц өмчлөгчдийн 1022 холбоо үйл ажиллагаа явуулж байгаагийн 881 нь Улаанбаатар хотод, 141 нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн 3 жилийн байдлаар үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа 776, үйл ажиллагаа нь жигдрээгүй 246 холбоо байдаг. Холбоодын захирал, бусад этгээдүүд засвар үйлчилгээний зардлыг хэрхэн тогтоож байгаа нь тодорхойгүй, энэ талаар оршин суугчид байнгын маргаантай байдаг байна. Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх саналтай байгаа аж.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд холбогдох хүмүүсээс асуулт асууж, тайлбар авсан юм.

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-СӨХ-ны даргыг ямар шалгуураар томилдог вэ?

 

"Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Галбаатар:

 

-СӨХ-ын даргыг Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл томилдог. Тус зөвлөлөөс сургалт, семинарыг зохион байгуулдаг юм.

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

 

-Иргэдийг тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд СӨХ, Орон сууцны контор болон бусад байгууллагууд уялдаа холбоогүй ажиллаж буйг тэмдэглэж, энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байна вэ?

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва:

 

-Иргэдээс өргөдөл, гомдол ихээр ирдэг төдийгүй өмнөх удирдлагын үед шийдвэрлэгдээгүй мянга гаруй өргөдөл байгаа. Одоо ч ирүүлсээр байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд хуулийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага тулгараад байна.

 

Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч Д.Баярхүү:

 

Өнөөдөр 1076 угсармал байр байдаг. Байрны дулаан алдагдалыг бууруулах ажлыг цогцоор нь хийж байгаа. Энэ ажлыг гүйцэтгэсэнээр III цахилгаан станцын ачаалал буурах төдийгүй иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлэх болно.

 

Ингээд Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл СӨХ-дын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох асуудалтай холбогдуулан боловсруулсан Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулсан юм. Үүнд, Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах, орлогын зарцуулалтыг сууц өмчлөгчид танилцуулах, тайланг ил тод болгох, нэг холбоонд хамрагдах сууц өмчлөгчдийн тооны дээд хэмжээг тогтоох, орон сууцны байшингийн орчны газрыг ашиглахад сууц өмчлөгчдийн эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, холбооны үйл ажиллагаанд сууц өмчлөгчдөөс болон төрөөс тавих хяналтыг сайжруулах, хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох чиглэлээр судлан санал боловсруулж, танилцуулах асуудал туссан  байна.

 

Ийнхүү байнгын хорооны гишүүдээс гаргасан саналыг тусган Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
баянгол дүүргийн 13-р хорооны Өргөө кино театрын ард талд цэнхэр 9 давхарын 4-р байрны лифт одоо болтол ажиллахгүй байна СӨХ-ИЙН ДАРГЫН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2021-11-08
Сөх-ийг тараа Иргэдийнхээ эд хөрөнгийг хулгайлдаг дарга байна шүү дээ Дарга наранчимэг гэнэ дээ
2018-12-05
Зочин:
нийтийн өмчийг эзэнгүйдүүлдэг оршин суугчдын мөнгөөр тоглох завших зорилгоор СӨХ ийн дарга болох гэж алалцаж байна шүү дээ. Хөгшин залуу эр эмгүй. Бүх СӨХүүдэд аудит оруулж хөрөнгө мөнгө завшигчдыг иорүүлж шийтгэл хариуцлага хүлээлгэж эрх зүйн орчинг сайжруулах ажлаа эхэлбэл оновчтой.
2016-12-15
Zochin:
Tulburuu avdag bolovch tseverlegeegee 14 honogt neg hiij bmaar bna. Hedii orts kodtoi bolson bolovch davhruid bohir bna. Chingeltei 6 r horoo 49 bair 4 orts
2016-12-15
irgen:
mash ih zurchil gargaj podwalid ajilladag ulsiig huuliar daramtlaj dald muljilug hiideg tureesiin tulbur awdag bolwch zaswar hiij ugduggui turiin hurunguur barisan podwaliig unegui huwichilj ugsun buruu buh zaswar uilchilgeeg hiij ugdug oron suutsnii kontort podwaliig uguh n mash zuw 1022 soh-bugd uur uur turees awdag iim um baij bolohgui neg soh-d 250 ailtai baiwal ajillah bolomjtoi geed soh-n deed zuwlul heleed baigaa sh dee 20-40 ailtai bairand soh bahaar darga n tsalingaas ilvv garcg zaswar hiih mungu alga gej heleed suuj baidag gesen er n soh-g tatan buulawal taarna
2016-12-14