АНУ-ын нисэх онгоц осолджээ
2016-12-15

 

АНУ-ын Тэнгисийн цэргийн нисэх онгоц Японы Окинава арлын орчимд сүйрсэн талаар Пентагоны хэвлэлийн албаны мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

Онгоц энэ сарын 13-ны 22.00 цагийн орчимд тус аралд сүйрчээ.  Ослоор хүний амь нас эрсдээгүй бөгөөд багийн таван гишүүн хүнд бэртэл авсан байна. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, ахмад Жефф Дэвис Осолтой холбоотойгоор мөрдөх ажиллагааг эхлүүлсэн байгаа. Тун удахгүй ослын шалтгаан ил болно” гэж хэллээ.

 

“Багийн гишүүдийг эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийж байгаа” талаар албаныхан мэдээлжээ.

 

Уг онгоц хөөрөх тавцангаас хүчээ авч чадалгүй улмаар далайд унасан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин