Филиппин хар тамхичдаас салсан цагт тэмцэл дуусна
2016-12-15

 

Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутертегийн эхлүүлсэн хар тамхины эсрэг дайны улмаас 5900 хүн амиа алдаж, 40 мянган хүн баригджээ. Уг ажиллагаа өнгөрсөн долоодугаар сарын 1-нд эхэлсэн юм.

 

Хар тамхичдыг баривчлах нэрийдлээр цагдаагийнхныг энгийн иргэдийн эсрэг галт зэвсэг ашиглахыг зөвшөөрсөн явдлыг олон улсын байгууллагууд эрс шүүмжилж, Ерөнхийлөгчөө уг хүчирхийллээ тун яаралтай зогсоохыг шаардаж буй билээ.

 

Ерөнхийлөгч сэтгүүлчтэй уулзах үеэрээ “Филиппинийг хар тамхичдаас бүрэн чөлөөлөх мөн Филиппин хар тамхигүй улс болсоны дараа миний тэмцэл дуусах болно. Хүч хэрэглэхгүйгээр гэмт хэрэгтнүүдийг барих амаргүй. Би хэзээ ч энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэхийг зөвшөөрөөгүй. Зөвхөн шаардлагатай тохиолдолд цагдаагийн ажилчдын галт зэвсэг ашиглахыг зөвшөөрсөн болно” гэж мэдэгджээ.  Амиа алдагсдын 50 хувь нь цагдаагийн гарт амиа алдсан байна.

 

Мөн АНУ-ын удирдлагууд Филиппинийн Ерөнхийлөгчийн нэн даруй хүчирхийллээ зогсоохыг шаарджээ. Уг мэдэгдлийн хариуд Родриго “Тусгаар улсын асуудалд бүү хошуу дүр” гэсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Манайхан ч ингэж чадахгүй л дээ Бага дээр нь хүчээр дарах ёстой Монголд 50 хүн буудаад 500 хүн эмчилгээнд 100 хүн шоронд хийхэд нам дарагдана
2016-12-15
Unen ug:
Niitiin erh ashgiin toloo temtsegch bol daranguolagch bish
2016-12-15
зочин:
Тууштай удирдагч байна даа. Хар тахичдаар Филиппины ирээдүй дутахгүй шд
2016-12-15
зочин:
Хүчтэй удирдагч хэрэгтэй л дээ
2016-12-15
Зочин:
ingej khelj surakh kheregtei turiin terguun mini
2016-12-15