Чуулганы хуралдаан эхэллээ
2016-12-15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа нэг цаг хойшилж  эхэллээ.  УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчлал хийж байгаатай холбогдуулан хуралдааныг дэд дарга Ц.Нямдорж даргалж байна.

 

Гишүүдийн ирц бүрдэхгүй байгаад УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж шүүмжлэлтэй хандаж,  “Их хурлын бүрэн эрх нь эхлээгүй ирц нь бүрддэггүй УИХ гэж юу байхав. Ингээд суугаад байхад хэн хариуцлагатай болох вэ” хэмээн бухимдаж байв.

 

Хуралдаанаар  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин