Дархан-Уул аймгийн Засаг дарга хууль зөрчжээ
2016-12-15

 

Авлигатай тэмцэх газраас Дархан-Уул аймгийн Засаг даргын хууль зөрчсөн шийдвэртэй холбоотой асуудлаар тус аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нарт албан бичиг хүргүүллээ.

 

“Дархан-Хот байгуулалт, барилга захиалагчийн газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Элдэвсайхан нь тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан үүргийг хэрэгжүүлэн ажиллах талаар Авлигатай тэмцэх газраас Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатад албан бичгийг хүргүүлсэн юм. Гэвч Д.Элдэвсайханыг уг албан тушаалд томилсон нь холбогдох хяналт шалгалтаар тогтоогдсон байна.

 

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нь тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх этгээдийг хууль зөрчин нийтийн албанд томилон ажиллуулж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул түүнд хариуцлага тооцох, илтэд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг нийтийн албанд томилсон зөрчлийг арилгуулах шаардлагатай юм.

Shuud.mn
Сонин хачин
Nyra:
I want the world to know a great man that is well known as Dr. Zabaza ,he has the perfect solution to relationship issues and marriage problems. The main reason why I went to Dr. Zabaza was for solution on how i can get my husband back because in recent times I have read some testimonies on the internet which some people has written about Dr. Zabaza and I was so pleased and I decided to seek for assistance from him on his Email ( drzabazaspellhome@gmail.com ) Which he did a perfect job by casting a spell on my husband which made him to come back to me and beg for forgiveness. I will no stop publishing his name on the net because of the good work he is doing. I will drop his contact for the usefulness of those that needs his help. His Email is DRZABAZASPELLHOME@GMAIL.COM You can contact him today and get your problem solved. Call/WhatsApp number: +1 (548) 457-0555 https://drogunzabazaspellherbalhome.wordpress.com
2023-02-18
зочин:
Насанбат даргын ажлыг булааж, тамгыг нь хулгайлсан Эрдэнэбат чинь бас өөрөө МАН-нх мөртлөө, АН-хантай хуйвалдаж, өөрийнхөө намаас хэдэн хүн хахуульдаж урвуулаад естой ТВ-ээр сонгууль явуулж байхдаа, цогон дээр сууцсан юм шиг байж ядаад л естой хөгийн нөхөр, Насанбат даргыгаа ороод ирэхээр нь шууд хөөгөөд гаргаж байсаншдээ, Хөгийн гардаа!
2016-12-15
ЗОЧИН:
МАН 100 ялчихаад байхад Насанбат АН-тай наймаа тохироо хийн аймгийн зарим агентлагийн даргад АН-ын гишүүд дэмжигчдийг томилж байна. Үүнийг анхаараач Ж,Мөнхбат, Хүрэлсүх дарга нараа. Засаг дарга Насанбат эсвэл АН-ын бууны нохой юм болов уу.
2016-12-15
Зочин:
Насанбат
2016-12-15
zochin:
ATG-t bayarlalaa. ene nexdiin asuudliig daxin gunzgiirvvlj shalgax xeregtei. ednii enexvv xolboo svlbee darkhanii ard tvmend caashlaad eerseded ni xortoi
2016-12-15