Донни Йен: Тулааны урлаг намайг хатуужилтай эр хүн болгосон
2016-12-15

Хятадын нэрт жүжигичн Донни Йен “US Weekly” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Сөрөгч нэг: Оддын дайны төгсгөл” кинонд тогложээ. Уг бүтээлийн албан ёсны нээлт нь маргааш тохиох юм.

 

 

-Олон сая үзэгчтэй “Оддын дайн” кино үргэлжилсээр байна. Энэ удаад “Оддын дайн”-ы шинэ анги буюу “Сөрөгч нэг: Оддын дайны төгсгөл” кино нээлтээ хийх гэж байна. Та бүхэндээ “Оддын дайн”-ы нэг хэсэг болсон жүжигчин Донни Йенийг танилцуулж байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе?

 

-Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр гайхалтай өдөр байна. Уран бүтээлч бүхэн ямар нэгэн алдартай цувралын нэг хэсэг болохыг хүсдэг. Би ч бас алдартай цувралд дүрээ мөнхлөхийг эртнээс мөрөөдөж явлаа. Энэхүү мөрөөдөл минь биелсэн явдалд баяртай байна. “Оддын дайн” бол гайхалтай бас шинэлэг цуврал. Анги бүр нь давтагдашгүй.  "Оддын дайн"-ы нэг хэсэг болсондоо баяртай байна. Үзэгчдэд уран бүтээл минь таалагдах байх.

 

-Та шинэ цувралд сохор тулааны урлагийн мастер Чиррут Имегийн дүрийг бүтээж байгаа. Дүрийнхээ талаар сонирхуулаач?

 

-Тулааны урлагаар насаараа хичээллэж, тулааны урлагаас өөр зүйлийг мэддэгүй нэг эр. Бусдад хорлогдож сохорсон тулаанчин гэх юм уу даа.

 

-Сохор дүрд тоглох ямар байв?

 

-Маш их мэдрэмж шаардсан. Зураг авалтын турш цагаан өнгийн нүдний линз зүүх нь хэцүү байсан. Нүд өвдөж, аргах тохиолдол цөөнгүй байлаа. Мэдээж хэрэг сохор хүн харахгүй учир хүмүүсийг ямар үйлдэл хийхийг урьдчилан таамаглах шаардлагатай. Учир нь чиний дотоод хүн чинь алдаа гаргавал чи үхнэ гэсэн үг. Тиймээс дотоод хүнтэйгээ нэг болж ажилласан.

 

-Та сохор мастерийн дүрд сонгогдоод хэрхэн бэлтгэлээ базаав?

 

-Тийм ээ их удаан бэлтгэл хийсэн. Хэдий би тулааны урлагаар 40 гаруй жил хичээллэж байгаа ч алдаа гаргах үе зөндөө. Тиймээс зураг авалтадаа зориулан их удаан бэлтгэлээ дэг журамтай хийсэн.

 

 

-Өмнө нь та хэд хэдэн холливуудын уран бүтээлд тоглож байсан.

 

-Тийм ээ. Гэхдээ Чиррут Имегийн дүр хамгийн том. Дэлгэцэнд гарах хугацаа нь арай их /инээв/

 

-Та ихэвчлэн эсрэг дүр бүтээдэг. Дэлхийн тулааны урлагийн нэрт мастер, жүжигчин Брюс Лигийн кунфугийн их багш Ип Маны бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “IP Man” киноны дараа энэ хандлага өөрчлөгдсөн гэхэд болно.

 

-Ерөнхийдөө миний гадаад төрх нухацтай бас шийдэмгий харагддаг. Тийм учраас найруулагчид намайг эсрэг дүр бүтээлгэхийг хүсдэг байх. “IP Man” кинонд тоглосноор миний уран бүтээлийн амьдрал олон шат ахисан гэхэд болно. Энэ уран бүтээлийн дараа намайг илүү олон хүн мэддэг болсон гэмээр. Үнэхээр их сэтгэл хөдөлж байна.

 

-Энэхүү киноны гуравдугаар ангид дэлхийн боксын хүнд жингийн аварга Майк Тэйсонтай хамтран ажилласан.

 

-Тийм ээ тэр урлагийн өндөр мэдрэмжтэй.

 

-Холливуудад хүч үзэж, Америкт аж төрөх бодол байна уу?

 

-Холливуудын уран сайхны кинонуудад тоглох саналыг би найрсагаар хүлээн авах болно. Харин гэр бүлээсээ хол амьдарч чадахгүй.

 

 

-Хятадын нэлээн олон уран бүтээлч холливуудад амжилттай өрсөлдөж байна. Тэднээс ялгагдах таны давуу тал?

 

-Би чинь Донни Йен шүү дээ.

 

-Та тун ачаалалтай ажилладаг. Энэ бүхэнд хэрхэн дасан зохицов?

 

-Уран бүтээлч хүн сайн уран бүтээлч болохоосоо илүү сэтгэлийн тэвчээртэй байх ёстой. Зураг авалт хэдэн өдөр ч хамаагүй үргэлжиж болно. Энэ бүхнийг л даван туулах хэрэгтэй. Ганцхан өдрийн бэрхшээлийн өмнө сөгдөж болохгүй. Тулааны урлаг намайг хатуужилтай бас жинхэнэ эр хүн болгосон.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ ах хүүг анх Чэн Жэнээр мэдэж байлаа.Одоо ч харагдах шиг
2016-12-21
kkkkkk:
Jinhene od chin ene shuu dee chadvartai od amjilt
2016-12-20
Сайн жүжигчин:
мундаг
2016-12-19
Зочин:
ZUGEER SONIRHOJ UZEJ BN UUL N BID NARAAS MONGO GARAHGUI BOLOHOOR GAIGUI YUM BOLOW UU GD UZEJ BN YU CH GSN ENE LINKEER OROOD BURTGUULEED UZ httpCash4Visits.comref.php?refId=343209 энэ линкэр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна
2016-12-17
Зочин:
ZUGEER SONIRHOJ UZEJ BN UUL N BID NARAAS MONGO GARAHGUI BOLOHOOR GAIGUI YUM BOLOW UU GD UZEJ BN YU CH GSN ENE LINKEER OROOD BURTGUULEED UZ httpCash4Visits.comref.php?refId=343209 энэ линкэр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна
2016-12-17
Зочин:
хужаа нар кунфугээрээ л түрээ барих юм даа. үүгээрээ л улсаа сурталчлах юм. энэ ч их амжилттай. харин бидэнд ийм бахархаж улсаа сурталчлах зүйл их бага байгаа шүү
2016-12-16
miigaa:
Xvnii xiisen yumiig duugai unshichix chamaar dutav gej
2016-12-15
Зочин:
yu gesen ch yadag yum be malaa
2016-12-15
Зочин:
Дони Еэн гэдэг юм. Юм болгон дээр битгий бусдыг дуурайгаач. Заримдаа өөрийнхөө толгойгоор сэтгэх нь бурууддаггүй.
2016-12-15
Зочин:
yu gesen ch yadag yum be malaa