УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх юм. Уг хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй 106 санал гаргасан. Үүнээс үдээс өмнөх хуралдаанаар 27 зарчмын зөрүүтэй санлааар санал хураалт явуулсан юм. . УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Гишүүд хуралдаандаа орж ир. Хураах санал их байна. Ирцийн мэдээлэл 56 хувьтай байна гэж самбар дээр гарч байна. Бэлэн үү” хэмээв. Гэхдээ тэрбээр гишүүдийн ирц бүрдсэн эсэхэд эргэлзэж байгаа бололтой. Чуулганы танхимд гишүүд орж ирэхийг түр хүлээзнэхээр шийдэв.
Ингээд Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн редакийг уншиж танилцууллаа. Гишүүдэд редакцийн санал байгаагүй тул алх цохин, баталгаажуулав. Дараагаар нь Боловсролын тухай хуулийн редакцийг хийлээ.
Ийнхүү хуулийн редакцийг сонсох зуур гишүүдийн ирц бүрджээ. Тэрбээр "Гишүүдийн ирц бүрдсэн байна. Хуралдаандаа цагтаа ирсэнд баярлалаа" хэмээгээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж эхлэв.
Н.Энх
Уншиж байна |