Ж.Батзандан гишүүн Хөгжлийн банкнаас зээл авсан уу?
2016-12-15

УИХ-аар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх үед Ж.Батзандан гишүүний төрсөн ах Ж.Бат-Эрдэнийн нэр холбогдсон мэдээлэл ил болсон. Тэгэхээр энэ гэр бүлийнхэн Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан байж болзошгүй гэсэн хардлагыг дагуулж байна. 


Эрхэм гишүүн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэг тэрбум таван сая төгрөгийн өртэй гэдгээ дурдсан байдаг. Гэтэл хөрөнгө, орлого нь энэ хэмжээний зээлийг авахад аль ч банкны зээлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Хөрөнгийн хэмжээ зээл авах нөхцлөөс бага байх үед ганцхан Хөгжлийн банкнаас л зээл авах боломжтой. Тиймээс Ж.Батзандан гишүүний нэг тэрбум гаруй төгрөгийн өр бол Хөгжлийн банкнаас авсан зээл байж магадгүй гэж үзэх хүн олон байна. 


Хөгжлийн банкны шалгалтын дүнг УИХ-аар хэлэлцэхийг хамгийн ихээр эсэргүүцсэн хүн бол Ж.Батзандан. Хөгжлийн банктай холбоотой “но” байгаа учраас л ийнхүү амь тэмцэн эсэргүүцэж, завсарлага авч, хоног хугацаа хожиж байна гэж хэвлэлийнхэн бичиж байсан. Үнэхээр ч шалгалтын дүнг хэлэлцэх хурлын протоколд түүний ахын нэр дурайтал бичигдлээ. Харин Ж.Батзандан гишүүн авсан зээлээ чухам юунд зарцуулсан бол?

 

Л.Ёндон

Shuud.mn
Сонин хачин
husaa:
Ene nizdaag AN -aas hoo..Teneg Sunaltai hulgaic cvv
2016-12-16
Зочин:
БИДЭНД ЭНЭ ХҮН ХЭРЭГТЭЙ БАЙНА, ЯГ ОДОО
2016-12-16
Зочин:
ТЭгээд л ГАНЦ ГАЙГүй юм хийгээд байгаа нэгнээ хэвлэл мэдээллээр барьж идчих гээд байх юмаа.
2016-12-15
болд:
ХААЯА ХААЯА ХИЙДЭГ ШОУГ НЬ ЭС ТООЦВОЛ УГ НЬ ЗҮГЭЭР ШТ. ХЭРЭГТЭЙ Л ХҮН ДЭЭ
2016-12-15
Зочин:
UGAASAA HUDLAA NOVSH SH DEE
2016-12-15