А.Баярцэцэгийг гуравдугаар байрт жагсаан нэрлэжээ
2016-12-15

 

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээний урьдчилсан шалгаруулалтууд амжилттай зохион байгуулагдаж байна. Титмийн төлөө дэлхийн 120 орны гоо бүсгүй өрсөлдөж буй. Монгол Улсыг төлөөлөн А.Баярцэцэг оролцож байна

 

Титмийн эзэн болох магадлалтай таван гоо бүсгүйг Missosolgy.mn сайтад нэрлэсэн. Энэхүү нэр хүндтэй жагсаалтад Монголын миссийг тавдугаар байранд жагсаан нэрлэсэн юм. Харин энэ долоо хоногт хоёр байр урагшлуулан гуравдугаар байранд шалгарах магадлалтай миссээр http://missosology.org/miss-world/hot-picks/36396-miss-world-2016-sixth-hot-picks/ нэрлэн онцолжээ. Гэвч хүн амын тоо бага учраас санал асуулгад түрүүлэх боломж бага гэдгийг  мөн бичсэн байна.

 

Дэлхийн миссийн албан ёсны санал хураалт дуусахад гурав хоног үлдээд байна. Уг санал асуулгад тэргүүлбэл финалын шатны шилдэг 10-т автоматаар шалгарах юм. Иймд санал өгөх зааврыг танилцуулж байна

 

Нэгдүгээрт: Хэрэв та Iphone утас ашигладаг бол App Store аппликейшнаас "Miss World" аппликейшныг татаж суулгана. Уг аппликейшны Contestants гэсэн хэсгээс Монголоо олоод VOTE дарна.

 

Хоёрдугаарт: Хэрэв та ANDROID утастай бол http://share.mnctv.mn/s/IFl7gqRGFTILrol линкээр уг аппликейшныг татан, дээрх байдлаар санал өгөх юм.

 

Мөн  Дэлхийн миссийн тэмцээний Авьяасын үзүүлбэрийн шилдэг 10-т орсон үзүүлбэрүүд дундаас ялагчийг MobStar аппликейшны санал асуулгаар тодруулах юм. Санал өгөхдөө “Mobstar” аппликейшнээс "OFFICIAL MISS WORLD" гэж бичин хайлт хийнэ.  Үүний дараа Монголынхоо авъяасын үзүүлбэрийг зүүнээс баруун тийш гүйлгэн “YES” хэмээн саналаа өгч, comment бичиж саналаа өгөх юм.

 

Манай улсын мисс авьяас үзүүлбэрийн санал хураалтаар одоогоор гуравдугаар байранд жагсаад байна. Хамгийн олон санал авсан тохиолдолд Авьяас үзүүлбэрийн ялагч болох төдийгүй тэмцээний шилдэг 20-д автоматаар шалгаран үлдэх юм.

 

Титмийн эзэн энэ сарын 18-нд тодорно

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
URUALJ BAINA MONGOLCHUUDAW:
Mongolchuudaa ta uuruuruu mongol hun bolj tursunuuruu baharhdag bol Mongol ohindoo sanal uguurei zuvhun Mongol gedeg l hangalttai
2016-12-15