13 аймгийн 60 суманд өвөлжилт хүнд байна
2016-12-15

 

 

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас  өвөлжилтийн нөхцөл байдал, үүний дагуу авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш мэдээлэл хийлээ. 

 

Өнөөдрийн байдлаар /2016.12.15/ нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас  Баян-Өлгийн Булган, Даян, Увсын Наранбулаг, Баруунтуруун, Малчин, Зүүнговь, Түргэн, Хяргас, Өндөрхангай, Сагил, Зүүнхангай, Ховдын Үенч, Булган, Алтай, Завханы Баянтэс, Баянхайрхан, Тосонцэнгэл, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Нөмрөг, Отгон, Их-Уул, Баянхонгорын Баянбулаг, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Хатгал, Цагааннуур, Тариалан, Улаан-Уул, Арбулаг, Баянзүрх, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Архангайн Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Өлзийт, Өгийнуур, Тариат, Өвөрхангайн Хархорин, Булганы Хангал, Худаг-Өндөр, Сэлэнгийн Хушаат, Зүүнбүрэн, Хүдэр, Ерөө, Бугант, Төвийн Угтаалцайдам, Жаргалант, Эрдэнэ, Цээл, Хэнтийн Дадал, Батноров, Норовлин, Өлзийт, Дорнодын Сэргэлэн, буюу нийт 13 аймгийн 60 суманд хүнд, Увсын Тэс, Улаангом, Завханы Алдархаан, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Ханх, Мөрөн, Жаргалант, Цагааннуур, Тосонцэнгэл, Түнэл,  Архангайн Төвшрүүлдэх, Батцэнгэл, Хангай, Хотонт, Хашаат, Өвөрхангайн Баян-Өндөр, Бүрд, Булганы Баян-Агт, Сэлэнгэ, Тэшиг, Булган, Бугат, Могод, Орхоны Эрдэнэт, Сэлэнгийн, Баянгол, Цагааннуур, Орхонтуул, Түшиг, Дархан-Уулын Дархан,  Шарынгол, Улаанбаатарын Багануур, Төвийн Борнуур, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Эрдэнэсант, Хэнтийн Биндэр, Өмнөдэлгэр, Гурванбаян, Батширээт, Жаргалтхаан, Дорнодын Булган, Дашбалбар, Баяндун, Баянтүмэн, Цагаан-Овоо, Чойбалсан, Гурванзагал, Баян-Уул, Халхгол, Хөлөнбуйр, Сүхбаатарын Түмэнцогтод буюу 14 аймгийн 51 суманд хүндэвтэр байна.

 

Энэ жил улсын хэмжээнд нийт 153.1 мянган малчин өрхөд 60.8 сая, хонин толгойд шилжүүлснээр 100.4 сая толгой малыг өвөлжүүлэх урьдчилсан дүн гарсан, одоо улсын хэмжээнд мал тооллогын ажил явагдаж байна.  

 

Орон нутгийн ЗДТГ отор хийж өвөлжих өрх, малын тоог тохиролцон гэрээ байгуулан өөр аймгийн нутагт 2957 өрхийн 955.5 мянга, өөрийн аймгийн бусад сумын нутагт 5277 өрхийн 2.3 сая, сум дундын отрын бүс нутагт 257 өрхийн 147.5 мянга, аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 1004 өрхийн 762.5 сая, хилийн зурвас газарт 2960 өрхийн 1.2 сая, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 4005  өрхийн 1.5 сая мал нийт 16460 өрхийн 6.9 сая мал отроор өвөлжиж байна.

 

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын отроор өвөлжиж буй өрхөд 2479 жирэмсэн эх, 0-5 насны 26,166 хүүхэд, 12,813 өндөр настан байна. Төрөх дөхсөн жирэмсэн эхчүүдийг сумын төв, аймгийн төв рүү татах ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж байна.

 

Малчдын түвшинд 1.1 сая тн өвс, 35.8 мянган тн сүрэл, 22.3 мянган тн ногоон тэжээл, 27.1 мянган тн үйлдвэрийн тэжээл, 38.1 мянган тн гар тэжээл, 8.0 мянган тн дарш, 105.6 мянган тн давс, хужир бэлтгэсэн. Үйлдвэрийн тэжээл буюу хивэг худалдан авалт хийсээр байна.  

 

Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ:

 

  • Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн 2016 оны №3 тушаалаар өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх, зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх эрх бүхий 2 Шуурхай бүлгийг 21 аймагт ажиллуулав. Шуурхай бүлгийн дүгнэлтийг үндэслэн  өвөлжилт хүндэрсэн, цаашид хүндэрч болзошгүй байгаа  12 аймагт зам давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, отор нүүдэл хийж байгаа малчид, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, отрын штаб байгуулах, цаг үеийн шинжтэй бусад асуудлыг шийдвэрлэхэд зориулж нийт 1.1 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэв.

 

  • Мөн эрүүл мэндийн тусламж хүргэх шуурхай албаны автомашиныг 19 аймгийн 21 суманд олгов.

 

  • ХХААХҮЯ дээр “Шуурхай штаб” ажиллуулан аймаг, орон нутагтай байнгын холбоотой ажиллаж мэдээ, мэдээлэл авч байгаагийн зэрэгцээ “Малчдадаа туслах сайн санааны аян”-г өрнүүлэн ажиллаж байна.

 

 “Малчдад туслах сайн санааны аян”-нд JCI олон улсын байгууллагын гишүүн залуучууд нэгдэж, малын нэмнээ, дулаан хувцас зэргийг хандивласан байна.  JCI олон улсын байгууллагын залуус монголчуудын хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлдэг малчиддаа туслахдаа нэмнээг  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээр оёулж бэлтгэн, тэднийг түр ажлын байраар хангажээ.  Ийнхүү бэлтгэсэн нэмнээ болон дулаан хувцасыг өнөөдөр /2016.12.15/ ХХААХҮЯ-ны “Малчдад туслах сайн санааны аян”-ын ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн юм.   Нийгмийн хариуцлагтай JCI олон улсын байгууллагын гишүүн залуучууд албан байгууллага, аж ахуй нэгж, компани монголын нийт ард түмнээ “Малчдад туслах сайн санааны ая”-нд нэгдэж,  малчин түмнээ идэвхитэй дэмжихийг  уриалж байна.  Энэ үер Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас JCI олон улсын байгууллагын гишүүн залуучуудад талархал гардуулан өгсөн юм.

 

Эх сурвалж: ХХААХҮ яам

 

 

 

Shuud.mn
Сонин хачин