Дээрэм хийсэн оюутнуудыг шалгаж байна
2016-12-15

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн иргэнийг гэртээ харьж явахад нь дээрэмдсэн хэрэг гарсныг, тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

 

Уг хэргийг үйлдсэн 18-20 насны гурван этгээд нь их, дээд сургуулийн оюутнууд байжээ.

 

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Барсболд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд шөнө оройн цагаар гудамж талбайд ганцаараа явж байх үедээ дээрмийн гэмт хэрэгт өртөх тохиолдол бүртгэгдэж байна. Байгууллага, албан газрууд шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ согтуурсан иргэнээ ганцааранг нь явуулахгүй байх, гэрт нь хүргэж өгөх зэргээр болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байгааг анхаарууллаа.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ХУРУУГ НЬ ХЭРЧЭЭД БАЙ НААДУУЛ ЧИНЬ ЮУ ГИИХЭВ
2016-12-16
Зочин:
tsaazaachee muu maluudiig.hun alsan ch baij medne
2016-12-15