Гишүүд хуралдаандаа цагтаа ирэхээ амлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээр өндөрлөлөө. 45 зүйл бүхий уг хуулийн төсөлд 103 зарчмын зөрүүтэй санал хураалт явагдсан юм.
Өнөөдрийн чуулганы хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гишүүдийн ирцийг нэг бүрчлэн бүртгэж, хуралдаандаа идэвхтэй оролцохыг хатуухан анхаарууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа нэг цаг хойшилж эхэлсэн. Тиймээс үдээс хойшхи цаг сунган хуралдах саналтай байсан ч гишүүдийн дэмжлэгийг авсангүй. Учир нь гишүүд шаардлагатай арга хэмжээ байгааг учирлаж, маргааш хуралдаанаа цагтаа цуглахаа хурал даргалагчид амлав. Ийнхүү өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ