Хагас жилийн дотор 5900 хар тамхичинг устгажээ
2016-12-16

Филиппийн Ерөнхийлөгчийн эхлүүлсэн хар тамхины эсрэг дайны улмаас 5900 хүн амиа алджээ. Энэ талаар “CNN” агентлаг, “www.dailymail.co.uk мэдээллээ.

 

 

Филиппинийн Ерөнхийлөгчийн сонгуулиар шийтгэгч хочит Родриго Дутерте сонгогдсон билээ. Тэрбээр Ерөнхийлөгч болбол улс орныг заналхийлж, залуусыг нь  хордуулж буй хар тамхи болон хар тамхичдын эсрэг хатуу тэмцэхээ илэрхийлсэн юм. Дутерте санал хураалтын өмнө “Хэрвээ би биш бол өөр хэн ч хар тамхичдын эсрэг тэмцэж чадахгүй” гэж мэдэгджээ. Түүний хурц дайчин занг филиппинчүүд өндрөөр үнэлж, Ерөнхийлөгчөөрөө сонгосон аж.

 

Дутерте өмнөх төрийн тэргүүн нараас ялгаатай нь Ерөнхийлөгчийн тангарагаа өргөөд л маргаашнаас нь амласан ёсоороо хар тамхичдын эсрэг тэмцлээ эхэлсэн билээ. Хар тамхичдын эсрэг тэмцэж буй “Хар тамхины эсрэг дайн” өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс орон даяар эхэлжээ. Ерөнхийлөгч эхний ээлжинд цагдаагийнхан болон тусгай хүчинг уг ажиллагаанд оролцуулсан юм. Мөн ард түмнээсээ дэмжлэг хүсчээ.

Тэрбээр “Таны гэрийн гадна эсвэл хажуу өрөөнд тань хүмүүс хар тамхи татах, борлуулах зэрэг хууль бус үйлдэл хийж буй бол та цагдаа руу залгахад л хангалттай. Бид дуудлагын дагуу очих болно. Хэрвээ та иргэний үүргээ амжилттай гүйцэтгэвэл бид таныг шагнах болно” гэж мэдэгджээ. Иргэний үүргээ биелүүлж, хар тамхичдыг ангуучлах ажилд нэгдсэн иргэнийг Ерөнхийлөгчийн ордонгоор шагнахаас гадна мөнгөн урамшуулал өгөхөөр болсон байна. Ерөнхийлөгчийн эхлүүлээд буй хар тамхины эсрэг дайны улмаас өнөөдрийн байдлаар 5927 хүн амиа алджээ. Мөн 40 мянган хүн хар тамхины хэргээр баригдаж, ял сонсчээ. 2086 хүн цагдаагийн гарт амиа алдсан бол 3841 хүн тусгай ажиллагааны үеэр амь үрэгджээ. “Цагдаагийнхан хар тамхичдын бүгж буй газруудад шалгалт явуулах нэрийдлээр хууль бус аллага явуулж байна” хэмээн иргэд буруутгасан байна. Гэхдээ уг мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газраас эрс үгүйсгэж, “Эсэргүүцэл үзүүлсэн этгээд рүү гал нээсэн” гэж мэдэгджээ.

 

 

Тэгвэл өчигдөр болсон хар тамхичдын эсрэг тусгай ажиллагааны үеэр зургаан настай хүү амиа алдсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татаж, Америкийн “CNN” агентлаг мэдээлэв. Хүү нийслэл Манила хотноо амьдардаг бөгөөд тусгай ажиллагааны үеэр буудуулсан байна.  Хүүгийн ээж “Хаалга тогшиж байсан. Гэнэт л буун дуу гарсан. Бүх зүйл хормын төдийд болж өнгөрсөн” гэж ярьжээ. “Цагдаагийнхан хүссэн хүнээ хар тамхины хэрэгт буруутгаж, баривчлах эсвэл алж байна” хэмээн гэрчүүд мэдээлэв. Хар тамхины эсрэг дайн эхлэх үед филиппинчүүд Ерөнхийлөгчөө шударга нэгэн хэмээн үнэлдэг байсан бол одоо харин эсрэгээрээ Ерөнхийлөгчөө хэрцгий, балмад этгээд гэх болжээ. Залуус нэгдэж “Филиппинийн бүх иргэн хар тамхичид биш” гэх аянд нэгдэж, Ерөнхийлөгчөө нэн даруй хүчирхийллээ зогсоохыг шаардсан байна. Мөн олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд руу бичиг илгээж, уг асуудалд анхаарлаа хандуулан, энгийн иргэдийг хамгаалахыг уриалжээ.

 

Ард түмнийхээ эсэргүүцэлтэй нүүр тулсан ч Ерөнхийлөгч зорилгоосоо буцахгүй гэдгээ илэрхийлэн “Хар тамхины хэрэглээг 100-0 болох хүртэл энэ тусгай ажиллагаа үргэлжлэх болно. Өөр зүйлгүй. Би амласан. Та нар хүссэн” гэж хэлжээ.  Ерөнхийлөгч хар тамхичдын эсрэг хүч хэрэглэх, шаардлагатай гэвэл гал нээхийг зөвшөөрсөн нь ард түмнийг хоёр хуваахад хүрчээ. Нэг хэсэг нь Ерөнхийлөгчийнхөө үйл хэргийг дэмжиж байгаа бол нөгөө хэсэг “Хүний эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн буруутгаж эхэлжээ.

 

НҮБ “Нэн даруй Манила хотноо явуулж буй хүчирхийллээ зогсоохгүй бол бид Филиппинийн эсрэг эцэс төгсгөлгүй хориг тавих болно. Энэ бол эхний бөгөөд эцсийн сануулга” гэсэн байна. Уг мэдэгдлийн хариуд Ерөнхийлөгч “Би өмнө нь мэдэгдэж байсан. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл Филиппин НҮБ-аас гарах болно. Гишүүнчлэлээ цуцлах болно. Бидэнд алдаад байх зүйл байхгүй. Филиппин тусгаар улс. Тиймээс бидний үйл хэргийг үргэлж хүндэтгэх эрхтэй” гэж мэдэгджээ.

 

Ерөнхийлөгч өмнө нь “НҮБ ажлаа тун муу хийж байна. Бид дотоодын асуудлаа шийдвэрлэж чадна. Бидэнд асуудлаа шийдэх олон гарц, хаалга байна. Харин та бүхэн Филиппинд бус Сири улсад санаа тавь. Та бүхэн Сирийн асуудлыг ч шийдвэрлэж чадахгүй байна. Та бүхэнд хүч байгаа ч хүчээ ашиглахгүй байгаа чинь миний уурыг хүргэж байна. Та нар чанга орилсон ч би сонсохгүй. Зөвхөн та нарын хоолой өвдөх болно” хэмээн мэдэгдэж НҮБ-ын удирдлагуудыг дургүйцлийн хүргэсэн юм.

 

Шаардлагатай гэвэл АНУ, Филиппинийн эсрэг хоригт нэгдэхээ илэрхийлээд байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манайх ч гэсэн иймэрхүү тэмцэж болох л юм байна. Ялангуяа авилгалчид хулгайчуудтай
2016-12-19
Зочин:
100 гаран сая хvнтэй улсад 1 сая хvн буудаад хар тамхины аюулыг таслан зогсоож байвал болоо ш дээ!! Хvн гэдэг амьтанд хэвийн хорогдол гэж угаасаа байдаг юм, аль ч амьтанд жил тутмын хэвийн хорогдолыг 5-8 хувь байхад хэвийн гэж шинжлэх ухаан vздэг! Ийм удирдагч манайд ч vгvйлэгддэг болж байгаа юм биш vv?ардчилсан улс болж байгаа нь энэ гэж амьд явах баталгаагvй эрсдэл ихтэй орчинд амьдрах гэж ядаж байснаас дэг журамтай дарангуйлагчтай байсан нь дээр байлгvй дээ!
2016-12-19
Зочин:
hvnii erh geech um ys umandeeree heregjdeg gazar bnu
2016-12-18
eh oronch:
manaid bol har tamhini garuud heden tog ogbol boloo ch dee amaa hagaad bogsoo habchaad alag bolono
2016-12-18
Зочин:
энэ нөхрийг авчирч мөнгө идсэн нөхдийг
2016-12-18
Зочин:
манай олигархуудтай ингэж тэмцэхээс өөр аргагүй болж байна
2016-12-18
Зочин:
Ter har tamhinii dontoi humuus chini uvchtei uls baigaadaa. Tegeed odoo uvchtei humuus huis temtrehleer chini Hitlerees neeh ih yalgagdahgui hun baina daa zailuul. Manaid Hitleriig demjdeg uuruu Hitler bolchih gesen uls ih baina aa!!!
2016-12-18
Зочин:
Har tamhi bol auyl,har tahal,gehdee ard tumnee yargalj baij har tamhitai temtseh gej uy baidagin.Ene chin aluurchin turd garchihsan l gesen ug!Hunii erh nereer har tamhi,arhidaltiig gaarulah esgui,gehdee haana ene buhnii eh undes baigaag ni olj baij tuunees sergileh argaa oldog um bgaazde.Eh undes ni ajilguidel,yaduural shuuu!Haana hamgin yaduu zuduu,archagui baidal bn tend l ter buhen bga.Har tamhitai hun alj temsehgui ,uüard tumnee yaduural,setgehuin doroitoloos gargah estoi
2016-12-17
ZORIG UDIRDAGCH:
mash sain yeronhiilogch MANAI MONGOL IIM ER ZORIGTOI SHUDARGA UDIRDAGCHTAI BAIVAL HOGJIH YUM SHUUDEE HUNII ERH HUDLAA YARISAN AMERIK METIIN NYALTSGARUUDAAS HAMAAGUI DEER YUM BNA
2016-12-17
hh:
saine er jinhene udirdagch
2016-12-17
Палам:
Маш шийдэмгий,олон долоон нялуурал байхгүй,ийм тууштай Ерөнхийлөгч хүнд юу нь буруу байх вэ.Ард түмнээ хар тамхичидаас аварч байгаа юм байна.Ийм л хүн манайд Ерөнхийлөгч байвал мөн ч болж байна даа.Учир нь Монгол Улсын газар нутгийг зарсан маш олон олигархиуд байгаа,тэднийг устгах цаг нь болсон.
2016-12-17
uhsen hatsanii chin huchirhiilel:
yun hunii erh merh 20 myngiig alhad 5000 ni helmegdeh l biz har tamhind zaluusaa suiruulj ulsaa muhuusnuus 50 myngiig helmegduuleed ch hamaagui tseverleh ni zuv shuudee
2016-12-16
Ard:
Mash zuv ustgax xeregtei
2016-12-16
Зочин:
ХҮЧИРХИЙЛЭЛИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА ХҮМҮҮТ ОЙ ГУТАЖ БАЙНА. ӨӨРИЙНХ НЬ ТОЛГОЙ ДЭЭР БУУВАЛ ЯАХ БОЛ. БУРУУ БОДОЛТОЙ ХҮМҮҮС НИЙГМЭД УЛАМ Л ОЛШИРЧ БАЙНА ДАА. ЕСТОЙ ХУЖААГИЙН ГАР ХӨЛ ГЭЖ ХЭЛЭХЭД Ч БАГАДНА.
2016-12-16
Зочин:
АЙМШИГТАЙ. ХИЧНЭЭН ХҮН ХЭЛМЭГДЭЖ БАЙГАА БОЛ. УХААЛАГ АЖИЛЛАГАА ЯВУУЛГҮЙ БОЛ ЭНГИЙН ОЛОН ХҮНИЙ АМЬ НАС ҮРГЭДЭНЭ ДЭЭ.
2016-12-16
iim udirdagch haanaas oloh vee:
HUZUUGUI NOVSHIIN HAJUUD IOSTOI ARD TUMNIIHEE ETSEG NI BN DAA
2016-12-16
Зочин:
Манай улсын хувьд төрийг идэж,газрын баялагийг хуйвалдаж идсэн,гадаадын луйварчдад үйлчилсэн гэнэт баяжигсдыг ингэж буудан хороож дуусгах хэрэгтэй байна.
2016-12-16
lobor:
zob.bygdiig ni alax xeregtei.oor garts bhgyi.xynii erx bol show yum.
2016-12-16
filibinii eronhiilogch:
ene setgel mederliin ovchtei hun udahgui ooroo tsaaziin yl avna gynotsed uuldej bgaa har tamhi neriin dor ochnoon allaga yvagdaj bigaa.
2016-12-16
мн:
Манайд авилгачид, хууль бусаар хөрөнгөжсөн, эх орныхоо эрх ашгийг худалдсан шаарнуудыг ингэж эсэргүүцэл үзүүлбэл газар дээр нь нам бууддаг хүн гарч ирвэл энэ нийгэм цэвэрших болно. Хэрэв тийм хүн гарч ирвэл энэ АН-ын анархист бэртэгчингүүд бүгд нам буудуулна даа.Өнөөдөр НҮБ бол ямар ч нэр хүндгүй АНУ болон барууныхны бөгсний алчуур болсон.
2016-12-16
Зочин:
eh oronch iim hun manaid heregtei
2016-12-16
Зочин:
eh oronch iim hun manaid heregtei
2016-12-16
irgen:
jinhene eh oronch iim hun manaid heregtei
2016-12-16
irgen:
jinhene eh oronch iim hun manaid heregtei
2016-12-16