“Youtube” Пхеньяны сувгийг хаажээ
2016-12-16

Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлагийн “Youtube” хаяг дээрх серверийг “Google” компани албан ёсоор хаасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“KCNA” агентлаг “Youtube” сувгаар дамжуулан Хойд Солонгосын талаар тогтмол мэдээллийг олон улсад хүргэдэг байна.

 

“Google” компани “Хойд Солонгосын удирдлагууд “Youtube” сувгийг ашигласан төлбөрөө төлдөггүй. Бидний шаардлагыг огт биелүүлдэггүй” гэж мэдэгджээ.

 

АНУ-ын эрх баригчид цөмийн хөтөлбөрөөс болж Пхеньяны эсрэг хориг тавьсан билээ.  Уг хоригт хойдуудын ашигладаг “Youtube” сувгийг ашиглахыг хориглосон байдаг аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Terorist
2016-12-17
мн:
Америкийн бөгсний алчуурууд тэр Исламын улсынхаа хүн алж хүрээ талж сүрдүүлгэ хийсэн бичлэгээ тавих сувгийг хаахгүй байж хий сүржигэхээс нэг их гэм хор хийгээгүй хойдын сувгийг хаадаг нь яаж байгаа юм.
2016-12-16