Д.Эрдэнэбат АН-ын даргад нэр дэвшинэ
2016-12-16

 

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийллээ. Тэрээр “Ардчилсан намын VI Их хурлын шийдвэрээр байгуулагдсан Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна" хэмээгээд сонгуульд шударгаар өрсөлдөнө гэдгээ хэлсэн юм. Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар “Нэр дэвшихээ илэрхийлж байгаад баяр хүргэе. Намын даргын сонгуулийн ажилд тань амжилт хүсье. Бидний хувьд сонгуулийг шударгаар зохион байгуулан ажиллах болно” гэлээ. Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээж авах юм. Нэр дэвшихээ илэрхийлж, материалаа бүрдүүлж өгсөн нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь энэ сарын 19-ний өдөр гардуулан өгнө.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
монгол хүн:
Шалгавал ч хужаа Эрдэнэбатат их маапаан бий дээ. олон концес залгисан гээд л хөвөрч өгнө дөө. ийм л хүн дарга болдог АН үнэхээр ялзарчээ. цэвэр, залуу хүн алга уу. арай ч дээ, ингэж өмхийрөх ч гэж дээ
2020-03-06
MAH:
Ene chini mungu tui khu estoi khuugui lonbard daa
2016-12-16
Зочин:
250 сая төгрөгийг нь шалгаач АТГ яагаад амаа үдүүлж гараа хүлүүлж нүдээ боолгосон юм шиг байна вэ Та нар дээрээс дохисоны дагуу ажилладаг чинь үнэн байгаа биз Ийм байж авилгатай тэмцэнэ гэж худлаа шааж ард түмний халаас тэмтэрч цалин авч яана вэ Шууд ил гараад л МАНАН дунд байгаа хэдэн нөхдийн ар талыг хамгаална гэдгээ хэлээч
2016-12-16
Мөнхөө:
Та энэ том намыг урд нь ч аваад явж байсан ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ямарч хэл үггүй авч явж байсан шүү цаашид ч хэм хэмжээнд нь аваад явж чадах нэр цэвэр, ухаантай хүн шүү. Таныг олон мянган гишүүд, дэмжигчид чинь өргөөд гараад ирнээ. Танд амжилт хүсье.
2016-12-16
Ene Ankhbayar bil uu neg teneg yum:
Ardchilsan nam ene Ankhbayar metiin yu ch medehgui yu ch hiij chadahgui yumnuudaa apparataasaa zailuulahgui bol yamar hereg baihav dee
2016-12-16
zochin:
Batzandan,Gantomor,Erdene naraas arai deer uym uu daa.
2016-12-16