Путин, Абе нар уулзлаа
2016-12-16

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 11 жилийн дараа Япон улсад айлчлал хийж байна. Тэрбээр Японд ирсэн даруйдаа тус улсын Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзсан юм.

 

Тэд Нагато хотноо ганцаарчилсан уулзалт хийсэн юм. Eг уулзалт 95 минут үргэлжилжээ. Удирдагчид олон жилийн өмнөөс маргаантай байсан Курилын арлуудын асуудлаар ярилцсан талаар албаныхан өгүүлэв.

 

Хабомай”, “Шикотан”, “Кунашири” болон “Эторофү” гэх дөрвөн арал буюу Курилын арлуудыг ЗХУ-ын цэргүүд дэлхийн II дайны үеэр хууль бусаар булаан авсан хэмээн үзэж, өнөөг хүртэл Москватай газар нутгийн маргаантай байдаг билээ.

 

Уг айлчлалын үеэр хоёр улс маргаантай арлын асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөж байна. Путин “Курилын арлуудыг Японд эргүүлэн өгөх үү?” гэх асуудал олон улсын анхаарлыг татсаар байгаа юм. Абе арлуудаа эргүүлэн авахын тулд бүхий л бололцоогоо ашиглахаа уулзалтын өмнө мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
одоо өгөөд АНУ болон НАТО-гийн эсрэг өөрийн талдаа татах байх өө Япончууд газрын төлөө чөтгөртэй ч эвсэнэ гэхдээ Путин зүгээр нэг өгчихгүй тэрийгээ зуураад байх хэмжээний нэг гогцоотой л өгнө
2016-12-17
zochin:
OROSUUD YPOND TER ARLUUDIIG N OGSON N DEER.HAMGIIN GOL N OORIINHOO NUTAGT YPONII HOROHGIIG TATAH N CHUIHAL YMDAA
2016-12-16