165 ортой эмнэлэгт 295 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
2016-12-17

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллав. 

 

Гэрэл зургуудыг MPA.MN
 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг нь 165 ор бүхий хүчин чадалтай ч одоогоор 295 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэдэн “Томуу, томуу төст өвчин ихэссэнтэй холбоотойгоор эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, ор хүрэлцэхгүй байна. Манайх 165 ортой өнөөдрийн байдлаар 295 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Эмнэлгийн нягтрал ихэсч байгаатай холбогдуулан зарим зохион байгуулалтын ажил хийсэн. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Сонгинохайрхан дүүргийн I амбулаторийн нэгдүгээр давхрыг чөлөөлж, 70 ор байрлуулж хүүхэд хэвтүүлэн эмчилж байна. Үүнийг Хүүхдийн III тасаг гэж түр нэрлэсэн. Энэ тасагт Улаан загалмайн нийгэмлэгээс 60 ор, хөнжил, гудастай нь өгсөн. Бид бүхэн өөрийн нөөц бололцоогоо дайчлан бүхэл бүтэн нэг тасгийн үйл ажиллагааг энд явуулж байна. Түүнээс гадна өрхийн эмч нар уртасгасан цагаар ажиллаж байгаа. Мөн анагаахын сургуулийн төгсөх курсынхныг дайчилж байна. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь уушгины хатгалгаа, багтраа өвчин туссан байгаа юм. Энэ нь агаарын бохирдолтой холбоотой” хэмээн ярилаа.

 


 

Харин Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв дүүргийн хүн ам 90 мянгад хүрч байх үед байгуулагджээ. Гэтэл одоо тус дүүргийн хүн ам 140 мянгад хүрч тэдгээрийн 25 хувь нь хүүхэд байдаг байна. Эмнэлгийн ачаалал нэмэгдсэн учраас дүүргийнхээ нэгдсэн эмнэлгийг хүүхдийн эмнэлэг болгожээ. Хэдийгээр амьсгалын замын цочмог халдварын эзлэх хувь 7.2 буюу харьцангуй бага гэсэн зэрэглэлтэй байгаа ч хүндрэлээс үүдэлтэй уушгины хатгалгаа, ялангуяа амьсгалын замын дутагдал илрэх хандлага ихэссэнийг эмч нар онцлон ярьж байв. Энэ хэрээр хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн тоо нэмэгдэж дүүргийн эмнэлгүүдийн нийт орны ачаалал нь батлагдсан тооноос 30 орчим хувь, ялангуяа хүүхдийн орны ачаалал 90 хувиар хэтрэхэд хүрчээ.


В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
улавч өмсөхгүй ямаар аймар том хар гуталнууд вэ.
2016-12-18
irgen:
estoi uursduu ideh gej l bodhoos hiij buteeh ym negch hiihgui Batuul 4 jil bh da yu hiisen hognii uut taraaj zam zassan bolood yaj heden tugrug ideh bileel gej bodotsgooj baisan yadahdaa 1 gesen huuhdiin emneleg barichihgui dee
2016-12-18
зочин:
Луйварчдын гадаадад нуусан мөнгийг олж ирж, ирээдүй болсон бяцхан үрсдээ эмнэлэг бариачээ.
2016-12-18
Зочин:
Ene darga ulavch umsuhud yaadag bainaa.uvchtei huuheduud bhad
2016-12-17