Н.Алтанхуяг АН-ын даргад нэр дэвшихээр бүртгүүллээ
АН-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр 15.20 цагт Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, нэр дэвшүүлж буйтай холбоотой холбогдох материалуудыг Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатарт хүлээлгэн өглөө.
Тэрбээр “Ардчилсан намын VI Их хурлын шийдвэрээр байгуулагдсан Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна" хэмээгээд сонгуульд шударгаар өрсөлдөнө гэдгээ хэлсэн юм. Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар “Нэр дэвшихээ илэрхийлж байгаад баяр хүргэе. Намын даргын сонгуулийн ажилд тань амжилт хүсье. Бидний хувьд сонгуулийг шударгаар зохион байгуулан ажиллах болно” гэлээ.
АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэх бүртгэл өчигдөр 17.00 цагт албан ёсоор өндөрлөсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ