Онгоц осолдож, 13 хүн амиа алджээ
2016-12-18

 

Индонезийн агаарын хүчний “Hercules C-130” онгоц Папуа мужид осолдсон талаар “Ройтерс”  агентлаг мэдээллээ.

 

Уг ослын улмаас 13 хүн амиа алдсан гэнэ.

 

Онгоц орон нутгийн цагаар 5.35 цагт осолдсон байна. Цаг агаарын таагүй байдлын улмаас онгоц осолдсон хэмээн албаныхан таамаглаж буйгаа хэвлэлийнхэнд мэдэгджээ. Аврах алба ослын газар очиж, аврах ажиллагааг эхлүүлсэн байна.

 

Ослоор онгоцны багийн гурван гишүүн, 10 цэргийн албан хаагч зорчиж явжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин