Путин, Эрдогантай утсаар ярьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар өнгөрсөн амралтын өдөр утсаар холбогдож, ярилцсан талаар “TASS” агентлаг мэдээллээ.
Тэд армийнхны чөлөөлөөд буй Сирийн Алеппо хотын асуудлаар хэлэлцсэн хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Сайн дураараа бууж өгсөн босогчид болон террорист бүлэглэлийн дайчдыг хотоос гаргах ажлын талаар ярилцсан байна.
Алеппо хотыг чөлөөлөх цэргийн ажиллагаанд ОХУ, Турк агаараас дэмжлэг үзүүлсэн билээ.
Тун удахгүй ОХУ, Туркийн Засгийн газрын хүсэлтийн дагуу Казакстаны Астана хотноо Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний удирдлагууд уулзахаар болсон билээ. Уг уулзалтад Путин, Эрдагон оролцох юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ