Талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана
2016-12-19

 

Тун удахгүй шинэ жилийн баяр болно. Үүнтэй холбогдуулан Сүхбаатарын талбайд сүлд мод засдаг уламжлалтай. Сүлд модны гэрлийг асаах ёслол өнөөдөр 18.00 цагт  төв талбайд болох юм байна.

 

Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон хотын удирдлагууд, зочид төлөөлөгчид, иргэд оролцох бөгөөд “Мөсөн гулгуурын талбай”-н нээлт энэ үеэр зохион байгуулагдах аж.

 

Энэ жилийн төв талбайн гацуурыг гэрэлтүүлэг чимэглэлийн компанийн 20 ажилчин засч, чимэглэжээ.

 

Харин хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баярын цэнгүүнийг энэ сарын 31-ний өдөр их эзэн Чингис хааны талбайд хийхээр төлөвлөжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин