Хүүхэд мөргөж, гэмтээжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
Тухайлбал, БЗД-ийн нутаг Дарь эхийн замд T.Prius маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 09 настай эмэгтэй Н-г мөргөж гэмтээжээ.
Мөн СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хилчин хотхоны хойд замд H.Porter маркийн авто машины жолооч Э нь Subaru Impreza маркийн Э жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч Э гэмтжээ. Subary Impreza маркийн жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 101 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ