Онгоцны ослоор 27 хүн амиа алджээ
2016-12-19

 

ОХУ-ын Батлан хамгалах яамны “Ил-18” онгоц Якутын Булунскийн бүс нутагт осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Онгоцонд нийт багийн долоон гишүүн болон 32 зорчигч зорчиж явжээ. Онгоц орон нутгийн цагаар 19.45 цагт Тикси тосгоноос 35 км-ийн цаана осолдсон байна.

 

Ослын улмаас 27 хүн амиа алдаж, 16 хүн бэртсэн талаар албаныхан мэдээлэв.

 

Аврагчид ослын газар очиж, аврах ажиллагааг эхлүүлсэн байна. Цаг агаарын таагүй байдлын улмаас онгоц осолдсон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
сониуч:
Хүний тоо нь уншаад дуусаагүй байхад зөрөөтнй болчих юм. Бурхан амь үрэгдэгсэдийг ивээлдээ багтаа гээ!
2016-12-19
Зочин:
32 hun zorchij yavsan yum bol yaagaad 43n hun hohirson yum bol oo? medeenii eh uusver gej baina uu?
2016-12-19