Фэйсбүүкдээ хувийн мэдээллээ бүү байршуул
2016-12-19

 

Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ онод иргэн, аж ахуй нэгж байгууллагад 2 тэрбум 44 сая төгрөгийн хохирол учруулсан 34 гэмт хэргийг илрүүлжээ. Илрүүлсэн хэргийг ангиллаар нь авч үзбэл:

 

  • Цахим орчинд компьютер, мэдээлэл аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14

 

  • Иргэний захидал харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчих гэмт хэрэг 2

 

  • Интернет орчинд садар самуун сурталчилсан гэмт хэрэг 2

 

  • Интернет орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 2

 

  • Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн 10

 

  • Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг 2

 

  • Галт зэвсэг худалдаалсан, мансууруулах бодис хадгалсан хэрэгт тус тус 1 гэмт хэргийг илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулсан байна.

 

Цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим орчин дахь худал мэдээлэлд итгэн, хохирол амсахгүй байхыг анхааруулж байна. Иргэн фэйсбүүк, твиттер хуудсандаа өөрийн тухай мэдээллийг хэт дэлгэрэнгүй оруулахгүй байх тал дээр анхаарах, танихгүй хүмүүс рүү өөрийн хувийн мэдээлэл, фото зургаа явуулахгүй байхыг зөвлөж байна. Учир нь тухайн мэдээллийг ашиглан иргэдийг дарамталж, их хэмжээний мөнгө нэхэж, хохироосон асуудал цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсаар байгаа юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нэгэн байрласан мэдээллийг арилгах боломжтой юу
2016-12-29
sain ajval:
FBiig heregledeg humuus 1rt gantsaatdagsad2 rt sul doroi ichimhiinuud 3 rt bugsnii dontonguud 4 huduunii sarmagchinguud mash baga huvi ni heviin humuus
2016-12-20
зочин:
надад энэ facobook ердоо таалагддаггүй, тийм учраас би хэрэглэдэггүй
2016-12-19