Берлин хотноо халдлага гарч, 12 хүн амиа алджээ

img

 

Германы нийслэл Берлин хотноо террорист халдлага гарч, 12 хүн амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Орон нутгийн цагаар 8.00 цагт уг террорист халдлага гарсан байна. Халдлагаар 48 хүн бэртэл авч, эмнэлэгийн тусламж авчээ.

 

Ачааны машинтай эр иргэдийг дайрч, гэмтээжээ. Зул сарын баярт зориулан хотын төвд нээгдсэн худалдааны төвөөр иргэд үйлчлүүлж байсан аж.

 

Албаныхан “Энэ бол террорист халдлага” гэж мэдэгджээ.  Энэхүү халдлагын цаана ямар бүлэглэл байгаа эсэх нь тодорхойгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Харамсалтай юм болжээ. Цологиш гартен үргэлж хүн ихтэй байдаг сайхан газар юмсан.Манайхан болгоомтой л байхгүй бол баруунд хэцүү болсон байна.
2016-12-21