Хүүхэд нь өвдсөн эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
2016-12-20

Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол нэмэгдэж байгаагаас томуу, томуу төст өвчний тархалт өсч байна. Зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт гэхэд 165 ортой эмнэлэгт 295 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ асуудлаар холбогдох байгууллагуудад чиглэл өгчээ. Ингэхдээ хүүхэд нь өвдсөн эцэг, эхчүүдэд цалинтай буюу эмнэлэгийн чөлөө олгодог болох чиглэлийг өгсөн байна. 

 

 

-Ханиад хүрсэн бага насны хүүхдүүдийг гэрт нь харах хүнгүй, 

Харах хүнгүйгээс эмчилгээгээ дуусгалгүй, эсвэл сургууль, цэцэрлэгтээ явангаа эмээ уух нь эмчилгээний үр дүн багатай, 


-Эмнэлгийн ачаалал их, тэнд ханиадны вирүс дамждаг зэрэг хүндрэлүүд нь бага насны хүүхдийн ханиад хүндрэх, ханиад томууны тархалт нэмэгдэх бодит шалтгаан болж байна. 


Иймд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бага насны хүүхдээ эмчлэх зорилгоор гэртээ түр харах асран хамгаалагч нарт нь эмчийн үзлэг, бичгийг үндэслэн эмнэлэгийн цалинтай чөлөө буюу лист олгох байдлаар хуульд өөрчлөлт оруулахыг холбогдох сайд нарт үүрэг өгсөн байна. Эмнэлэгт 1-2 хоног хэвтэхэд тухайн эмнэлэгт нь ЭМ-ийн даатгалын сангаас санхүүжилт олгодоггүй, заавал 5-аас дээш хоног хэвтэх болдог зэрэг хуулийн хүндрэлийг ч залруулахыг чиглэл болгожээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин