Архины улмаас 48 хүн амиа алджээ
2016-12-20

 

ОХУ-ын Эрхүү хотноо 48 хүн архины улмаас амиа алдсан талаар “Ройтерс”  агентлаг мэдээллээ.

 

35-50 насны 17 хүн энэ сарын 17-ны өдөр хордлого авсан хэмээн түргэнээр ирсэн байна. Шинжилгээгээр эдгээр иргэд архины хордлого авсан болохыг тогтоожээ. Эдгээр хүмүүсийн найм нь эмчилгээ хийлгэж амжилгүй амиа алдацгаасан аж.

 

Тэгвэл архины улмаас амиа алдагсдын тоо 48-д хүрсэн болохыг тус хотын Эрүүл мэндийн төвөөс мэдээлэв.

 

Эрх баригчид хуурамч архитай тэмцэж эхэлсэн бөгөөд шөнийн цагаар архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
arhi bish shdee arhi hoshnogo hoyoroos uur uhaan sanaagui bolson mongol setguulchiin tavij baigaa medeelligee xaxa
2016-12-20
зосин:
архи бишээ долоогоны ханд
2016-12-20