Хоёрдогч зах зээлийн арилжаа нэмэгджээ
2016-12-20

Монголын хөрөнгийн биржийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны үнийн дүн сүүлийн 3 жил дараалан өсч байгаа ба 2016.12.16 өдрийн байдлаар 48.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн нь өмнөх оны жилийн эцсийн дүнгээс 58.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

Хувьцааны арилжааны үнийн дүн өсөхөд 2016 онд томоохон компаниуд хувьцаагаа хувааж хөрвөх чадвараа нэмэгдүүлсэн нь голлох нөлөөллийг үзүүлсэн байна.

 

 

Монголын хөрөнгийн бирж

 

 

Shuud.mn
Сонин хачин