Чой Сун Шил: Би буруугүй
2016-12-20

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн дотны найз гэгдэх Чой Сун Шил өөрт нь тулгаж буй ялыг үгүйсгэж, өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсэн талаар “www.yonhapnews.co.kr” мэдээллээ.

 

Чой Сун Шилийн шүүх хурал өчигдөр нийслэл Сөүл хотын дүүргийн шүүхэд эхэлсэн юм.

 

Прокурорууд түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үгийг хянах нэрийдлээр төрийн нууцад хамааралтай материалтай танилцсан, мөнгө угаасан, найзынхаа нэр хүндийг ашиглан томоохон компаниудаас авлига авсан хэмээн буруутгаж байна.

 

Цагдаагийнхан өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр түүнийг баривчлан өнөөг хүртэл хорьсоор байгаа юм.

 

Чой Сун Шилийг Ерөнхийлөгчийн туслахууд болох Ан Чун Бум, Жон Ху-сён нартай хуйвалдан, мөнгө угаасан хэмээн буруутгажээ. Уг шүүх хуралд тэд ирээгүй байна.  Тэрбээр “Ерөнхийлөгчтэй хуйвалдаж, мөнгө угаасан зүйл байхгүй. Энэ бол худал зүйл. Би ямар ч буруугүй” гэж хэлжээ.

 

Дараагийн шүүх хурал энэ сарын 29-ны 12.00 цагт  болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Gana:
Xogjiltei ornii xuuli xun burt uilchlex yumaa.manaix zovxon yaduust uilchildeg xuulitai uchir xogjixgui b.a
2016-12-21