З.Энхболд нэр дэвшигчдэд сая төгрөгийн хандив өглөө

АН-ын даргад нэр дэвшигчдийн сонгуулийн сунгаа эхэлж байна. Тус намын даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр нар өрсөлдөж буй юм. Тэд өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, сунгааг албан ёсоор эхлүүлсэн билээ.
Нэр дэвшигчдийн хандив цуглуулах ажиллагаа эхэлсэн бөгөөд АН-ын дарга З.Энхболд тэдэнд хувийн дэмжлэгээ үзүүлжээ. З.Энхболд нэр дэвшигчдэд тус бүрт нь сая төгрөгийн хандив өгч, дүрмээ биелүүлэн шударга өрсөлдөхийг хүсэв. Мөн 2020 оны сонгуульд ялалт байгуулж, улсаа хөгжүүлэхийг хүссэн байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ