Нутгийн зүүн хэсгээр цасан шуургатай
2016-12-21

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

 

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ.

 

 

2016 оны 12 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

  Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Төвийн болон говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Бусад нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 14-19 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин