Элчин сайдын цогцос эх орондоо ирлээ

Туркийн Анкара хотноо суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайд Андрей Карлов халдлагад өртөж, амиа алдсан билээ. Элчин сайдыг Туркийн цагдаагийн ажилтан Мевлут Мерт Алтинтас гэгч үйлдсэн аж. Тэрээр Сирид явуулж буй Оросын цэргийн ажиллагааг буруутгаж, сайдыг хөнөөсөн юм. Түүнтэй холбоотой зургаан хүнийг баривчилжээ.
Тэгвэл халдлагад өртөж амиа алдсан Элчин сайдын цогцсыг Москва хотноо авчирсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Элчин сайдын цогцос эх орондоо ирэх үед түүний гэр бүл, найз нөхөд болон ОХУ, Туркийн Гадаад хэргийн сайд нар хүндэтгэл үзүүлсэн байна.
Хоёр улс хамтран уг халдлагыг хэн захиалсан болохыг мөрдөхөөр болжээ. Мөн Оросын Тагнуулын ажилчид Анкара хотноо тусгай мөрдлөгө явуулж эхэлсэн гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ