Салют зардаг зах дээр дэлбэрэлт болж, 27 хүн амиа алдав
2016-12-21

 

Мексикийн нийслэл Мехико хотноо Зул сарын баярт зориулсан салют зардаг зах дээр гэнэт хүчтэй дэлбэрэлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Уг дэлбэрэлтийн улмаас 27 хүн амиа алдаж, 70 гаруй хүн шархтсан талаар албаныхан өгүүлэв. “Сан Паблито” гэх салют зардаг зах дээр уг дэлбэрэлт болжээ.

 

Цагдаагийнхан хэргийн газрыг хамгаалалтад авчээ. Дэлбэрэлт яагаад болсон нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хэргийг шалгах комисс байгуулсан талаар албаныхан мэдээлжээ.

 

Засаг дарга Евувей Авила “Гэмтсэн хүмүүст нэн шаардлагатай эмчилгээ хийж, дараа нь хэргийн шалтгааныг олох хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин