Агаарын бохирдлын улмаас сургуулиудыг хаав

img

 

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод агаарын бохирдол аюултай түвшинд хүрсэн тул энэ амралтын өдөр улаан түвшин зарласан билээ.

 

Мөн Бээжин хотноо үйл ажиллагаа явуулдаг бага, дунд сургуулийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг эрх баригчид гарсан байна. Эрүүл мэндийн яамныхан иргэдэд амны хаалт тарааж эхэлжээ.

 

Эрх баригчид мөн өндөр настан, жирэмсэн эх болон бага насны хүүхдүүдийг шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан аж.

 

Агаарын бохирдлын улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаагийн улмаас хурдны зам болон  зарим орон нутгийн нислэгийг цуцлах шийдвэр гаргажээ.

 

Бээжин агаарын бохирдолтой тэмцэхийн тулд томоохон үйлдвэрүүдийг хаасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
саарал хот
2016-12-21