АСЕМ-ийн ТҮЦ
2016-12-21

Нийслэл хотыг хэн хөгжүүлсэн бэ. Үнэндээ бол Оросууд юм байна гэж гөжүүдэлмээр . 700 мянга гаруй хүн амтай Их хүрээ гэх шашин худалдааны төвийг үнсэн дундаас босгож ирээдүйн “соц” лагерийн нэгэн дагуул хотыг босгож эхэлсэн нь хожмоо ардчилсан Монголын нийслэл Улаанбаатар хот болчихоод байна. Сая илүү хүнтэй МетроПолис хот. 70 жилийн туршид нарийн төлөвлөлт шийдэлтэйгээр хөгжүүлж байсан шинэ хот үйлчилгээ худалдааны төв, гэр хорооллын тэлэлт, ТҮЦ-ийн бөөгнөрөл болох чиглэлээр яваад үндсэндээ 25 жил болжээ.

 

Салхин талаасаа гэр хорооллын нягт бүслэлтэд орж, утаандаа гэрээ хайсан нийслэл болчихоод байгаа талаар дэлхийн хэвлэлд дурдагдах болсон. Хүн амынх нь тал хувь нь энэ хонхортоо нүүгээд ирсэн тул эрчим хүч, дулаан, цахилгаан, зам, дэд бүтцийн гачаал нэмэгдсээр. Асар их өрийн хаялгаар Амгалан дэд станц баригдаж, АН өвөөгийн бондоос хишиг болгож гол зам уулзварт шинэчлэл хийгдээгүй бол өнөөдөр бүүр ч аймаар чихцэлдээн зүхэлцээн болохоор дүр зурагтай байгаа.

 

Үүл баатрын баг гэж сүртэй нөхдүүд яг үнэндээ тун бэрх байгаа хотыг сүржин рекламаар авч явсан харагддаг. Хийсэн зүйл байгаа. Гэхдээ тэр нь туних гавьяа биш. Зүгээр л үүрэг амлалтын тал нь байсан. Дахин төлөвлөлт үндсэндээ шоу байсан уу, сайхан эхлэлийг идэлт уулт болгоод нураасан уу ? гэдэг асуулт хэвээр үлджээ. Дугуйн зам тавих тухай мэдэгдэл амлалтууд, төсвийн хөрөнгөөр хийлгэсэн зураг  төслүүд зардал ихтэй сурталчилгаа, хурал зөвлөгөөний протоколтой үлдсэн байна. Залуучууд, оюутнуудын сэтгэлд үлдсэн хэдэн том шоу тоглолтууд нэг байтугай цэцэрлэгийн мөнгийг хөнгөхөн залгисан байгаа. 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Одоо зорьсон сэдэвтээ хэдэн өгүүлбэр зориулья. Өчигдрөөс ТҮЦ ажиллагаа эхэлж дүүргийн газрынхан хэлсэн амандаа хүрч “муу” зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг ачиж эхэлжээ. Үе үе ийм арга хэмжээ явагдаж зөвшөөрөлгүй ТҮЦ-ийн эзэд  краны сумнаас зүүгдэн ТҮЦ-тэйгээ хамт ачигдах, уйлаан майлаан болох дүр зураг мэдээгээр гарч тэгсгээд намждаг.

 

Энэ удаа бол зөвшөөрөлгүй ТҮЦ-ийн талаар Үүл даргын баг үнэн шог ажилласныг л гомдолтой иргэдийн ярианаас сонсож хотоо хөгжүүлэх тухай сүржин рекламтай нь харьцуулж дургүй хүрлээ.

 

Өнгөрсөн 4 жилд хуучин цагийн зуслангийн ойр байдаг сүүний тарагны мухлаг шиг шар амбаарыг шинэ стандарт ТҮЦ гэж зарлан, жинхэнэ зөвшөөрөлтэй нь хамт шахаж эхэлсэн. Бүүр АСЕМ-ийн ТҮЦ гэж байна. Асуудал нь энэ шинэ амбаартаа биш өнөөх ТҮЦ-ний тусгай зөвшөөрөлдөө л байсан хэрэг. Гэтэл үлгэр жишээ шинэ ТҮЦ-ийг нь 8-12 сая төгрөгөөр аваад 4 жил гүйгээд зөвшөөрөл авч чадаагүй иргэд байна. Тэд газрын албаны ачлагад өртөөд байгаа, зөвшөөрөл авах гэж бүх аргаа барсан гэж нулимстай гомдлыг зурагтаар ярилаа. Нэгэнт тоо нь дүүрч зай нь байхгүй болсон юм бол яах гэж  хөөрхий иргэдээ өр зээл тавиулж, ТҮЦ шахсан юм бол?!.

 

Шинэ ТҮЦ-ийн зөвшөөрлийг нь авсан хүмүүсийн цаана өнөөх дүүрэг, сум хорооны ИТХ-ын төлөөлөгчдийн дам сүлбээ, садангууд байгаа гэж хардаж буй иргэдийн зөв шүү дээ.

 

Наад зах нь энэ муу ТҮЦ-ийн зөвшөөрлөө шилэн болгоод шударга явуулчихгүй жижиг сонгуульд ялсны бялуунд өмчилж аваад, ар өвийн гэж иргэдээ ялган тараасан бол нээрээ бид “ эвий дээ” байна. ТҮЦ хотын өнгө үзэмжийг дараад байгаа тал бий. Харин их хотын хөгжлийг хэдэн муу зусар иргэдийн төлөөлөгчид, дүүрэг хороодын хуйвалдсан хурган дарга нар гацааж завхруулж байдгийг хэлчихмээр байна.

 

Аз жаргалтай Улаанбаатар болохын өмнө хариуцлагатай шударга төрийн алба бүрдэх хэрэгтэйг Үүл баатарын багтайгаа бичиж үлдээсэн ТҮЦ-ийн шинэчлэл харуулж байна.

 

Төгсгөлд Э.Бат-Үүл Хотын дарга байхдаа бас нэгэн ТҮЦ ажиллагааны дараа  иргэдтэй уулзахдаа хэлсэн үгийг товч орууллаа.

 

ТҮЦ ажиллуулдаг иргэд:  Өргөдөл гарга­хаар "Та нарт ямар ч газрын зөв­шөөрөл байхгүй гээд..."

Э.Бат-Үүл: Байж бай, би ярья. Та нарт газрын зөвшөөрөл байхгүй байсан бол Нийслэлийн Засаг дарга яах гэж захирамж гаргасан юм бэ. Яагаад тэр үед засаг захир­гаа захирамж гаргаад ТҮЦ эрхлэх зөвшөөрөл өгсөн юм. Хэрвээ ийм үйлчилгээ эрхлэхийг хоригло­чих­сон байхад та нар очоод буучихсан бол буулгах нь зүйн хэрэг болох байсан. Гэтэл Засаг дарга 2007 онд ТҮЦ эрхэлж болно гээд захирамж гаргачихсан байна. Энэ захирамж одоо хүчин төгөлдөр. Тийм үү, үгүй юу. Ойлгосон уу....

 

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
urd udur n achsan bolood margaash n butsaagaad tabij bn sh dee ene ajil mun yy esbel ashig sonirhliin yamar neg yum yabaad bn uu
2016-12-23
Зочин:
Та нар бод доо. Дотроо нойлдоод балиар гараа энэ ТҮЦ-чид угаадаг гэж санав уу? Боовоо барьсан балиар гараараа хэнэг ч үгүй печень, чихэр бохь, ундаа, ширхэглэж зарж байгааг ухаарах чадвартай хүн бидний дунд хэр байгаа бол?
2016-12-22
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-12-21
Зочин:
Наад ТҮЦ-нүүдээ бүр нэг мөсөн болиулачээ. Нэг хэсэг байгаад байхаар барьцаад ббайх юм. Ер нь наад ТҮЦ-үүд ямар хэрэгтэй юм архи тамхи зараад хүүхэд залуусыг уруу татаад байна. Наймаа хийх гэж байгаа бол зөндөө л зах дэлгүүрүүдэд лангуу байна. Бас явган хүний зам дээр гарсан захуудын болиулачээ. Нийтийн эрх ашиг гэж байна бид татвараа төлөөд цэвэрхэн хотод амьдармаар байна.
2016-12-21
Зочин:
нэ ТҮҮЦНҮҮДИЙГ БҮГДИЙГ НЬ НҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ЧИНЬ ОЛОН ХҮНИЙ ЭРХ АШИГ ЦААШЛААД ХОТЫН ЭРХ АШИГ ШҮҮ БИД ЧИНЬ ӨӨРСДӨӨ ЦЭВЭР, ЧӨЛӨӨТЭЙ ГАЗАРААР АЛХАЖ, ЦЭВЭР ОРЧИНД АМЬДАРМААР БАЙНА АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР ГИШГЭХ Ч ГАЗАР БАЙХГҮЙ БОЛТОЛ ТҮЦҮҮД БАЙРЛАСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ МОНГОЛД ДЭЛГҮҮРЭЭС ОЛОН ЮМГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ НЭГЧ ТҮЦ ҮЛДЭЭЛГҮЙ НҮҮЛГЭХИЙГ ХОТЫН УДИРДЛАГУУДААС ШААРДАЖ БАЙНА
2016-12-21
иргэн:
Нийслэлийн өнгө ззэмжинд таарахгүй , бохир орчинг бүрдүүлэгч хүрэн ТҮЦ-ийг байх ёстой газарт нь байрлуулж байгааг зүйтэй гэж дэмжиж байна. Автобусны буудал дээр сонин зардаг нэртэй жижиг ТҮЦ-ч хэрэггүй,нүүлгэ. Нийтийн эрх ашиг гэж том юм наана чинь байна шүү дээ.Нийслэлчүүд цэвэр,тохилог орчинд баймаар байна. Хэдэн хэрүүлч авгайн мэдэлд орох ёсгүй шүү.УИХ-гишүүн Сарангэрэл та хуралдаа сууж,үндсэн ажлаа хий дээ.
2016-12-21
зочин:
Хотын автобусны аятайхан тохижуулсан буудлыг ар,өврөөр өтгөн,шингэн холилдсон модон амбаарууд гутааж,нийтийн эзэмшлийн орчинг үнэхээр бохиртуулж,чанаргүй хямд хүнс нэртэй хог,шагийн архи,ширхэгийн тамхийг сонины тасархайд нууцаар боож өгдөг болсон.НҮҮЛГЭЛТ ЗӨВ,ЗӨВ,ЗӨВ.Иргэд бид тохилог,эрүүл,цэвэр орчинд баймаар байна.
2016-12-21
Зочин:
ТҮЦ-ийнхэн.гудамжний наймаачид хаана хөнгөрдөг, хүндэрдэг юм болоо...
2016-12-21
Зочин:
Ямар гое хятад цэцэг вэ ямар гое шээдэг гуур вэ ямар мундаг баатар вэ гээд байсан яасан гэр хорооллор орой яваад узээрэй аймаааар монголчууд яаса н ч тэвчээртэй юм яасан ч хямдхан юманд хошгирчидгийн
2016-12-21
Зочин:
батүүлийг шалгавал мөн ч их бузар зүйлс илрэнэ дээ.
2016-12-21
Зочин:
2012-12-21 ЭНЭ ӨДӨР Ц.ЭЛБЭГДОРЖ ӨМНӨӨ 4 ТВ-ИЙН СЭТГҮҮЛЧ СУУЛГАЧИХСАН АСУУЛТ ХАРИУЛТАНД ”ОЮУТОЛГОЙГ АЛДСААН, ТАВИАД ТУУСАН ОДОО ТЭРНИЙ ХОЙНООС ХӨӨЦӨЛДӨӨД ХЭРЭГГҮЙ. 16-ТАЙ ОХИНОО АРХИЧИН ДАМПУУ ЮМТАЙ СУУЛГААД ЯВУУЛЧИХСАНТАЙ АДИЛ ЮМ БОЛСОН, ОДОО НЭГЭНТ ӨНГӨРСӨН” ГЭЖ ЭНЭ ӨДӨР ХЭЛЖ БАЙЖ БИЛЭЭ. 4 ЭРДЭНЭТ ШИГ ЗЭСИЙН, 45 НОЕН УУЛ, БОРОО ШИГ АЛТНЫ, ӨЧНӨӨН АСГАТ ШИГ МӨНГӨНИЙ НӨӨЦТЭЙ ДЭЛХИЙД НӨӨЦӨӨРӨӨ 3-Т ОРДОГ ТОМ ОРДОО АЛДСААН ТАВИАД ТУУСАН ГЭДЭГ АЙЛЫН ААВ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙЖ БОЛХУУ. ЭНЭ ХЭРЭГ ХУУЧРАХГҮЙ ЭЭ ЭНЭ ХҮНИЙ ОЙМС НЬ ГОЗОЙЖ БАНДАГА НЬ ШУВТРАХ ӨДӨР ИРНЭЭ.
2016-12-21
Зочин:
UDAHGUI NUGUU ZALHUU MONGOLCHUUD DELGUUREES YUMAA AVCH CHADAHAA BOLIOD ORTSNIHOO DOOR DELGUUREES 3 DAHIN UNETEI ZARDAG TUTS HIIGEED AMAR SAIHANDAA JARGAH BIZ.
2016-12-21
Зочин:
Би үнэхээр түц ажиллуулмаар байна Хэзээч амьдрал тааруу байхад чаддагүй л байхгүй юу газар ямар үнэтэй вэ хахууль тэд бол дунджаас дээш орлоготтой хүмүүс
2016-12-21
иргэн:
Энэ ТҮҮЦНҮҮДИЙГ БҮГДИЙГ НЬ НҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ЧИНЬ ОЛОН ХҮНИЙ ЭРХ АШИГ ЦААШЛААД ХОТЫН ЭРХ АШИГ ШҮҮ БИД ЧИНЬ ӨӨРСДӨӨ ЦЭВЭР, ЧӨЛӨӨТЭЙ ГАЗАРААР АЛХАЖ, ЦЭВЭР ОРЧИНД АМЬДАРМААР БАЙНА АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР ГИШГЭХ Ч ГАЗАР БАЙХГҮЙ БОЛТОЛ ТҮЦҮҮД БАЙРЛАСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ МОНГОЛД ДЭЛГҮҮРЭЭС ОЛОН ЮМГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ НЭГЧ ТҮЦ ҮЛДЭЭЛГҮЙ НҮҮЛГЭХИЙГ ХОТЫН УДИРДЛАГУУДААС ШААРДАЖ БАЙНА
2016-12-21
uka..:
herevee l buulgaj huraaj baigaa bol zuvshuurultei zuvshuurulgui bigdiig ni adilhan buulgaj niitiin heregtseenii talbaig bugdiig ni chuluul..erhem hotiin meer guai.....tegeed ter buulgasan tuzuudee suhbaatariin talbaig toruulaad tavij uguh heregtei....
2016-12-21
зөв монгол:
АН-ын балаг зөвхөн үүгээр дуусахгүй. маш олон балгийг арилгах үүргийг МАН хүлээж байгаа.
2016-12-21
зөв монгол:
103,229 -тэй санал нэг байна. өмнө автобусны буудалд 1-2 түц ажиллааад болоод л байсан 2012 оноос, ялангуяа 2016 онд хотын бүх гудамжинд бор амбаараар дүүрсэн. энэ бол түц ажиллуулж байгаа хүний буруу биш, тухайн үеийн хот дүүргийн удиодлагуудын буруу шүү дээ. түц ажиллуулагч нар тэр хүмүүсээс мөнгөө буцааж авах хэрэгтэй шүү дээ.
2016-12-21
зочин:
Сонгууль дуусангуут л ТҮЦ тавигдаж эхэлсэн одоо Батүүлтэй яриад байх юм байна уу Ажлаа хий Эргэн тойрон шээс болсон дотороо гал түлж утаа баагуулсан 1990 оны байдал руу шилжсэн ТҮЦ ийг зайлуулах хэрэгтэй Харйан мөнгө биз дээ хогийн амбаар 10 сай төгрөгөөр аваад
2016-12-21
зочин:
их хүрээ 100,000 хүрэхгүй хүн амтай талаас илүү нь хятад болон бусад үндэстэн суудаг хот байсан гэж сонсож байсан юм байна тэр үед монгол 500,000 хүрхтэй үгүйтэй хүн амтай байсан гэдэг бус уу. эрхэм сэтгүүлчээ.
2016-12-21
би:
энэ лагай шиг сайт ман-ы хийсэн юмыг бичих гээд юу ч олдохгүй болохоор нь нөгөө муу Үүл рүү л дайрах юм,
2016-12-21
Зочин:
ENE DOTOROO TEGEED SHAALTSAJ MAALTSAAD AIMAR GOYO BAIDAG GESIISHD...
2016-12-21
Зочин:
бат үүл баатар маш их мөнгө хийж баяжиж аваад явсан даа.
2016-12-21
Зочин:
Бат үүлийн балаг . Автобусны буудал дээр нэг, нэг никел ТҮЦ байсныг буулгаад, ийм олон бор шар амбааруудаар дүүргэсэн хүн дээ
2016-12-21
dsn:
irgediig hohirooj bolohgui!!!
2016-12-21
Зочин:
МӨНГӨТЭЙ БОЛ ЧИ ЗАЙСАНД ХУУЛЬ БУС ХОРООЛОЛ БАРЬЖ БОЛНО МӨНГӨГҮЙ БОЛ ЧАМД АЛГА ДАРАМ ГАЗАР Ч ӨГӨХГҮЙ ГУЙЛГАЧИН ЦАРАЙЛААД ЗАЙЛААД ӨГ ЗА ЮУ
2016-12-21
Баасанхүү:
Хотын дарга яасан жижиг зүйлээр хөөцөлдөөд байнаа. Ядарсан бага гарын худалдаачдаас илүү анхаарах юм мөн их байнаа. Утаа, түгжрээ, өвчлөл, орон байрны хулгай гм. ТҮЗ-н худалдаачид ажлаа хийж амьдралаа залгуулж л байг, харин ч төрд дарамт бололгүй өөрсдийгээ аваад явж байна шдээ. харин хотын зүгээс ТҮЗ-ээ дэмж, бас хяналтын байгууллагууд ариун цэврийг нь сайн шалгаж, журмаа сахиул.
2016-12-21
Зочин:
Ямар хэцүү юмбэ. Иргэдийнхээ ажиллах хөдөлмөрлөх эрхийг нь сайн хангаад өгчихгүй дээ! Хоолныхоо мөнгийг олох гэж л бага хэмжээний бизнес хийж байгаа иргэдээ ингэж дарамтлах гэждээ. Дэндүү юмаа
2016-12-21
MONGOLSTAN:
Бат-Үүл энд ямар хамаатай юм бэ одоо МАН аа зүгээр ажлаа хийлдээ дандаа АН буруутай гээл байх юм одоо зүгээр ажлаа хий сонгууль дууссан
2016-12-21