Согтсон үедээ угаартаж нас баржээ
2016-12-21

Гэрэл зургийг MPA.mn

 

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны нутаг дэвсгэрт өнгөрсөн өдөр дөрвөн иргэн амь насаа алдсан хэрэг гарчээ.

 

Амиа алдсан иргэд нь урьдчилсан дүгнэлтээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэртээ угаартаж нас барсан байх магадлалтай гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

 

Улаанбаатар хотын хэмжээнд архи болон согтууруулах ундаа худалдаалдаг аж ахуй нэгжүүдэд цагдаагийн газраас шалгалт явуулжээ. Шалгалтад 4079 аж ахуй нэгж хамрагдсан байна. Стандарт, чанарын шаардлага хангаагүй архи согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа эсэхэд шалгалт явуулахад нийт 49 зөрчил илэрчээ. Зөрчлийн дийлэнхи хувийг 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн буюу түүнд худалдсан тохиолдол эзэлсэн байна. Мөн архи согтууруулах ундааг зохих зөвшөөрөлгүй гар дээрээс худалдсан зөрчил илэрчээ.

 

Зөрчил гаргасан аж ахуй нэгжид холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ архичид ингээд дуусчих биш дээ. Хотын навсайж нэвсийсэн газар болгонд ийм юмнууд хэдэн мянгаараа л байна
2016-12-21