Хөлбөмбөгчдийн үхэлд онгоцны ахмад буруутай

img

 

Бразилийн хөлбөмбөгийн дээд лигийн “Шапекоэнсе” багийн тамирчдыг тээвэрлэж явсан онгоц өнгөрсөн сарын 28-нд осолдсон билээ.

 

Онгоц Боливын Санта Круз хотоос Колумбын Меделлинг хотноо очих байсан ч замдаа осолдсон юм. Ослын улмаас 71 хүн амиа алдаж, зургаан хүн бэртжээ. Уг онгоц осолдсон шалтгааныг түлш дууссан хэмээн таамаглаж байсан юм.

 

Тэгвэл нисгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж онгоц осолдсон. “LaMia” компани ослын бүх хариуцлагыг хүлээх болно” хэмээн Боливийн Олон нийтийн асуудал хариуцсан сайд Милтон Карлос сэтгүүлчдэд мэдэгдлээ.

 

Тус компанийн удирдлагууд болон ажилчдыг нь байцаах гэнэ. Одоогоор “LaMia” компани мэдэгдэл хийгээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ