Берлин хотноо исламын улс халдлага үйлджээ
2016-12-21

 

Германы нийслэл Берлин хотноо өчигдөр террорист халдлага гарч, 12 хүн амиа алдсан юм. Зул сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааг үзэж байсан иргэдийг ачааны машинтай этгээд дайрчээ.

 

Тэгвэл уг хэргийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан тухайгаа мэдэгдсэн талаар “Ройтерс” агентлаг дамжууллаа.

 

Тус бүлэглэл “Ачааны машины жолооч исламын улсын дайчин байсан” гэж мэдэгдсэн байна. Германы Дотоод хэргийн сайд Томас Де Мазьер “Бид энэхүү мэдээллийг баттай эсэхийг шалгаж байна” гэж хэллээ.

 

Халдлага үйлдсэн этгээд тус бүлэглэлийнх болохыг цагдаагийнхан тогтоосон талаар албаны мэдээллээс иш татан орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Гэхдээ өнөөг хүртэл ямар этгээд халдлага үйлдсэн, аль улсын иргэн гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

 

Халдлага үйлдсэн этгээд Пакистан улсын иргэн. 27 настай Навид гэгч хэмээн сэжиглэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
muu gaitai humuus
2016-12-22