“Утасны эмч” 10.00-21.00 цагт ажиллана
2016-12-21

Нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж буй “Утасны эмч” нар бага насны хүүхдээ ханиад томуунаас яаж урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг аль үед авах вэ гэх мэт олон талын зөвлөгөөг хүргэж байгаа юм. Харин өнөөдрөөс эхлэн утсаар зөвлөгөө, мэдээлэл өгч буй эмч нарын ажиллах цагийн хуваарь өөрчлөлт орж байгаа аж.

 

“Утасны эмч” нар ажлын өдрүүдэд 10-21 цагийн хооронд иргэдэд ханиад томуутай холбоотой зөвлөгөө, мэдээллийг хүргэхээр болжээ. Амьсгалын замын цочмог халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар эцэг эхчүүд утсаар зөвлөгөө авах бүрэн боломжтой болсон билээ. Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан албан үүргийн дагуу Томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө, мэдээллийг нийслэлийн эрүүл мэндийн төвүүд утсаар дамжуулан иргэдэд хүргэж эхэлснээр олон хүний талархлыг хүлээгээд байна.

 

Ажлын өдрүүдэд 10:00-21:00 цагийн хооронд ажиллана 

 


 

Shuud.mn
Сонин хачин