“Болор цом” наадмын шүлгийн бүртгэл эхэллээ
2016-12-21

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам энэ жил Завхан аймгийн Улиастай суманд болно. Наадамд “сойх” шүлгүүдийг бүртгэж эхэлжээ.

 

Бүтээлийг энэ сарын 20-ноос  ирэх нэгдүгээр сарын 20-ныг хүртэлх сарын хугацаанд МЗЭ-ийн  206 тоот өрөөнд хүлээн авах юм байна. Бүртгэлийн хураамж 2000 мянган төгрөг бөгөөд э-майл болон факсаар бүтээл авахгүйг анхааруулжээ. Наадамд оролцох хүн бүр хоёр шүлгээ илгээх аж.

 

Энэ удаад 34 дэх жилдээ болох энэхүү наадмыг Завхан аймгийн нутгийн зөвлөл зохион байгуулах аж. Өмнө нь тус наадам Архангай, Орхон, Төв аймаг болон Нийслэл хотод болж байсан

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин